• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 2, 2022
Бизнес

Зад хямдралын өдөр айсуй

yld
М.Хулан
11 сарын 2, 2022
11 сарын 2, 2022

Зээ ийнхүү дөрвөн ширхэг 1 давхцах синглэчүүдийн баяр айсуй. Жил бүрийн 11 сарын 11-ний эл өдөр Allibaba (BABA) болон Хятадын бусад онлайн худалдааныхан зад хямдардаг шүү. 

Эрхлэх цэг эндээс эхэлсэн 👉🏻👈🏻

Энэхүү баярыг 1993 онд Хятадын Нанжин их сургуульд Валентины эсрэг баяр болгон тэмдэглэж эхэлсэн бол өдгөө ганц бие хүмүүсийн баярын өдөр гэхээсээ илүү дэлхийн хамгийн том онлайн худалдааны хямдралын өдөр болон өргөжжээ. Alibaba энэ өдрийг хямдралын өдөр болгон санаачлаад 14 жил болж байна. Тэгвэл энэ өдрийн талаарх өнгөрсөн оны сонирхолтой тоонуудыг харцгаая.

  • Рекорд тогтоов: 2009 онд зөвхөн Alibaba-н хямдралд л гэхэд 27 брэнд оролцож, $7.8 саяын борлуулалт хийсэн бол 2021 онд 290 мянган брэнд оролцон, $84.5 тэрбумын орлого олж дээд амжилт тогтоосон аж.
  • Пуужиндав: Харин Alibaba болон бусад онлайн худалдааны платформоос 900 сая хэрэглэгч худалдан авалт хийж нийт борлуулалтын орлого нь $139 тэрбумыг давжээ.
  • Гялс: Түүнчлэн тус өдөр JD.com сайтаас 2 секундийн дотор $15 саяын үнэ бүхий iPhone борлуулагдсан.

Хаана, юу хямдарна гээч?

Энэ жил Alibaba 10-р сарын 24-нд хямдралын урьдчилсан захиалгыг эхлүүлэн төлбөрийг энэ сарын 1 болон 10-ний өдөр төлөх боломжтой болгов.  

Тэгвэл тэд ямар үйлчилгээг санал болгож байна вэ?

  • Alibaba: Тэд ¥300-ын xудалдан авалт тутмын ¥50-ыг буцаан олгох аж. Түүнчлэн Tmall-н борлуулалтыг дэмжих $5.6 саяын үнэ бүхий ногоон ваучер гаргасан бол Taoboa настай хүмүүст зориулсан тохиргоотой боллоо. 
  • JD.com (JD): Тус платформ ч бас ¥299-ын худалдан авалт тутамд ¥50-ыг буцаан олгох гэнэ.
  • Douyin: Харин Douyin шинэхэн тоглогч бөгөөд анх удаа ¥50 тутамд ¥30-ын хөнгөлөлт үзүүлэх нь ээ.

Alibaba төдийгүй бусад сайтаас захиалга хийхэд барааны үнээс илүү хүргэлтийн үнэ нэмэгдээд хэчнээн сайн хямдарсан ч урамгүй байдаг талтай. Тэгвэл Монголд cheepah платформ энэ асуудлыг шийдэн Tmall-с нэмэлт өртөг, дундын зуучлалгүй захиалга тээвэрлэлтийн үйлчилгээг санал болгож байгаа аж. Сонирхоод үзээрэй.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.