• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 8, 2025
Судалгаа

Сэжигтэй гүйлгээг ихэвчлэн гар аргаар хянаж байна

yld
М.Хулан
4 сарын 8, 2025
4 сарын 8, 2025

Санхүүгийн зохицуулах хороо ББСБ, хөрөнгө оруулалтын менежментийн компани (ХОМК), даатгал болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч (ВХҮҮ)-дийн өнгөрсөн оны эрсдэлийн тогтолцоог хэр үнэлснийг харцгаая. 

  • 📝 Тайланг СЗХ-ны зохицуулалттай 4 салбарын нийт 94 компанийн “Комплайнсын эрсдэлийн үнэлгээ”-нд тулгуурлан гаргасан бөгөөд компани өөрийн эрсдэлийг үнэлж, асуулгын аргаар гаргажээ. 

🐾 Хэн, хэн хамрагдав

Оролцогчдын хувьд итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч ББСБ-ын 63.6%, ХОМК-ийн 42.4%, даатгагчийн 78.9%, ВХҮҮ-ийн 75% нь тус тус хамрагдав. Тайлангийн ерөнхий хүрээ ёс зүйн, нэр хүндийн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үйл ажиллагааны гэсэн 4 ерөнхий эрсдэлийг хамарч буй. 

  • ⚠️ Сэжигтэй гүйлгээ: Үүнээс үйл ажиллагааны эрсдэл дотроос сэжигтэй гүйлгээг мэдээлэх чиглэлд ХОМК 100%-ийн гүйцэтгэлтэй байсан бол хамгийн бага гүйцэтгэлтэй нь ББСБ 76.4%-тайгаар үнэлэгджээ.
  • 🖐🏻 Аргачлал: Цаашлаад сэжигтэй гүйлгээ болон үйл ажиллагааг таних аргачлалын хувьд тус 4 салбараас ВХҮҮ хамгийн өндөр буюу 67% нь автоматжуулсан болон гар аргыг хослуулан ашигладаг бол бусад 3 салбарын 50%-иас дээш компаниуд гар аргаар хянадаг байх нь. Товчоор бол сэжигтэй гүйлгээг гар аргаар хянадаг.

Сэжигтэй гүйлгээг мэдээлэх чиглэлд харьцангуй сайн үнэлэгдсэн ч тогтмол хянаж шалгах, нягтлах тал дээрээ нэлээн сул. Тодруулбал, ХОМК-иудын 85.7% нь тогтмол хянаж шалгах аргачлалгүй эсхүл боловсруулж байгаа гэж дүгнэгдсэн бол ББСБ-иудын 68.6%, ВХҮҮ-чдийн 77.8%, даатгалын компаниудын 53.3% хангалтгүй дүнтэй. Том зургаараа эдгээр салбаруудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг хамгаалалтын механизм хэр сул байгааг нь харуулж буй. 

🫠 Харилцагчаа таньж чаддаг уу?

Үргэлжлүүлээд, харилцагчаа таних чадвар буюу харилцагчийг таних, тодорхойлох баримт бичиг бүрдүүлэлтээр ХОМК 100%-ийн гүйцэтгэлтэй төдийгүй харилцагчаа эрсдэлд нь тулгуурлаж үнэлэх чадвар нь ч мөн 100% байна. Тус 2 шалгуурт ХОМК болон ВХҮҮ хангалттай гэж үнэлэгдсэн бол нөгөө талд ББСБ болон даатгалын компаниудын тал нь л харилцагчаа эрсдэлээр нь ангилдаг байх нь. 

Эцэст нь… СЗХ-ны зохицуулж буй 11 салбараас 4 салбарынх нь эрсдэлийн үнэлгээг танилцууллаа. Бусад нь эрсдэлээ хэрхэн хөшүүрэгдэж, зохицуулж явдаг юм бол доо.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.