
Mixmag Lab нь электроник хөгжим болон клуб соёлын чиг хандлагыг тодорхойлогч нэр бүхий live stream session хүргэдгээрээ танигдсан алдарт нэгдэл юм. Их Британийн DJ, электроник хөгжмийн салбарын хамгийн эртний, том сэтгүүлүүдийн нэг болох Mixmag-аас санаачлан эхлүүлсэн ба өдгөө Лондон, Нью-Йорк, Лос-Анжелес, Ибиза, Сидней, Сөүл, Бали зэрэг дэлхийн гол хөгжмийн төвүүдэд байрлах студиүдэд арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулдгаараа танигдсан билээ.
Хөгжмийн шүтэн бишрэгчдэд хэдийн танигдсан уг нэгдэл энэ жил Төв Азид анх удаа ирж байгаа бөгөөд анхны зогсоолоор Монгол Улсыг сонгожээ. Mixmag Lab Asia болон KHARKHORUM фестиваль хамтран 2026 оны 7-р сарын 24-нд ZU Ballroom-д "The Mixmag Lab Mongolia" төслийг Улаанбаатар хотод зохион байгуулж, анхны үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлдээд байна. Арга хэмжээний хувьд Монголын электроник хөгжмийн урсгалыг тодорхойлж буй уран бүтээлчид болон олон улсад танигдсан зочдын хамт line up-аа зарлажээ.
Уран бүтээлчид
2012 онд байгуулагдсанаас хойш The Mixmag Lab нь сая сая хүмүүст Carl Cox, Peggy Gou, Solomun, Charlotte de Witte зэрэг дэлхийн хэмжээний супер оддын сетүүдийг шууд дамжуулж, урьж оролцуулж байсан. Уг амжилтыг үргэлжлүүлэн Монгол улсад нэр бүхий уран бүтээлчдийн хамт эвентийг зохион байгуулж байгаа нь бүтээлч салбарын хувьд томоохон амжилт болж байна.
Хэзээ: ZU Ballroom-д 7-р сарын 24
Хугацаа: 22:00 – 04:00
Тасалбар: Эвентийн өдөр шууд үүднээсээ борлуулагдана. (Үнэ: ₮39,000)
Эх сурвалж: The Mixmag Lab
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.