• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 23, 2023
Улс төр

BRICS-н бүлэг 13 жилийн дараа шинээр гишүүн улс элсүүлэх талаар хэлэлцэнэ

yld
М.Хулан
8 сарын 23, 2023
8 сарын 23, 2023

BRICS-н бүлгийн 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор тус улсуудын төрийн тэргүүнүүд Өмнөд Африкт цугларлаа. Харин Владимир Путин Өмнөд Африкт хөл тавих л юм бол баривчлагдах эрсдэлтэй тул уулзалтад очсонгүй.

Шинэ гишүүн, нэгдсэн мөнгөн тэмдэгт…

BRICS нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэх 5 улсаас бүрдсэн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага юм. Энэ удаагийн хурлыг Өмнөд Африк даргалж байгаа бөгөөд тус бүлэгт элсэх хүсэлтээ өгсөн 22 орны талаар хэлэлцэхээс гадна BRICS-н орнуудын хооронд ашиглах Евро шиг нэгдсэн валют гаргах, Украины хямрал болон Шинэ Хөгжлийн Банкны асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Чухал асуудал - Шинэ холбоотон

Дэлхий нийтийн анхаарлыг татаж буй гол асуулт бол BRICS тэлж шинэ холбоотонтой болох уу гэх асуулт. Тус бүлэгт хамгийн сүүлд буюу 2010 онд Өмнөд Африк элссэнээс хойш шинээр гишүүн нэмэгдээгүй. Гишүүн болох хүсэлтээ өгсөн орнууд дунд томоохон нефт үйлдвэрлэгч Саудын Араб, Иран тэргүүтэй 5 орон багтаж байгаа нь тус бүлгийг G7-гийн бүлэгтэй тэнцэх хэмжээнд хүч зузаатгах боломжийг олгох юм. BRICS яагаад 13 жилийн дараа шинэ гишүүн элсүүлэх талаар ярих болов?

  • BRICS-н хүч суларсаар: BRICS-н хөдөлгөгч хүч болох Хятадын ЭЗ удаашрахын зэрэгтэй Америктай хийж буй зөрчилдөөн гүнзгийрч, Орос, Бразилын ЭЗ-ийн нөхцөл байдал ч сайнгүй байгаа.
  • Ямар ашигтай юм? Ийм үед ч улс орнууд тус бүлэгт элсэх хүсэлтэй байгаа нь барууны орнуудын нөлөөллийн эсрэг шүхэр болгон ашиглах хүсэлтэй байгааг илтгэх мэт.

BRICS-н банк

Тус банк 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ОУ-ын валютын сан, Дэлхийн банкны өөр нэгэн хувилбар гээд ойлгоход болно. Тэдний төвлөрч буй гол асуудал нь BRICS-н орнуудын долларын хамаарлыг багасгах. Үүнтэй холбоотойгоор тус банкнаас Өмнөд Африк болон Бразилд зээл олгохоор болсон төдийгүй улс орнуудад энэ жилд л гэхэд $8-$10 тэрбумын зээлийг олгох гэнэ.

Эцэст нь… BRICS-д нэгдэх хүсэлтэй орнуудад нийтлэг байгаа сонирхол бол доллароос хамааралтай байдлаа багасгах. Яваандаа BRICS Евро шиг нэгдсэн валюттай болчих юм бол доллар ч асуудалд орох байх даа. Юу гэж бодож байна?

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.