Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Зах зээл

Алтан дагинын төлөөх тулаан эхэллээ

yld
Б.Эсүхэй
6 сарын 12, 2026
6 сарын 12, 2026

Өнгөрсөн шөнө биднийг унтаж байх зуур энэ оны хамгийн өндөр хүлээлттэй спортын тэмцээнүүдийн нэг хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтууд болж өнгөрлөө. Анх удаа 48 улсын шигшээ баг оролцож буй энэ ДАШТ-ий сонин сайхныг хамтдаа харцгаая. 

💸 Том шагналын сан

2026 оны ДАШТ-ий нийт шагналын сан өмнөх Катарт болсон ДАШТ-ээс даруй 98% өсөж $871 саяд хүрсэн бөгөөд улс тус бүр зөвхөн оролцсоныхоо төлөө дор хаяж $12.5 саяыг авна. Үүний шалтгаан нь тэмцээнд оролцох багуудын тоо 16-гаар нэмэгдэж 48-д хүрсэн болон багууд Америк, Канад, Мексик дамнан хол зайд аялж, байрлах байр, бэлтгэлийн бааз болон татварын зардал өндөр байгаатай холбоотой гэнэ.

  • 📈 Эдийн засгийн нөлөө: Энэ жилийн ДАШТ нь дэлхийн ДНБ-ийг $40.9 тэрбумаар нэмэгдүүлж, $8.3 тэрбумын нийгмийн үр ашгийг бий болгоно гэх тооцоолол гарчээ. Мөн зохион байгуулагч 3 улс руу нийт 6.5 сая хүн зорчиж, тэмцээний тоглолтуудыг үзэх хүлээлттэй байна.

🌍 Өндөр үнэлгээтэй багууд

Тэмцээнд оролцож буй нийт 48 багийг тоглогчдын зах зээлийн үнэлгээгээр дэлхийн 2 удаагийн аварга Франц тэргүүлжээ. Тодруулбал, 26 тамирчдын дийлэнх нь Европын томоохон лигүүдэд тоглодог ба нийт үнэлгээ €1.5 тэрбумаар хэмжигджээ. Сонирхуулахад, хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй ТОП-10 багийн 8 нь Европын улсууд бол үлдсэн 2 нь Өмнөд Америкийн улсууд байв. 

  • 🏆 Алтан дагина:  Сүүлийн 2 жилд алтны үнэ огцом өссөнөөр ДАШТ-ий аваргын цом болох Алтанд дагинын материаллаг үнэ цэн 150% өсөж $713 мянгад хүрчээ. Ингэснээр дэлхийн спортын ямар ч тэмцээний шагналаас үнэ цэнээрээ тэргүүлж эхлээд байна. Гэснээс, Алтан дагиныг 18 каратын алтаар урлаж, нийт 4.9 кг цэвэр алт ашиглан хийдэг гэнэ шүү.

Эцэст нь… Ойролцоогоор ДАШТ-ий 180 мянган тасалбар шагийн платформ дээр зарагдаагүй хэвээр байна. Түүнчлэн сүүлийн 1 сард шагийн тасалбарын медиан үнэ 20% буурчээ. Энэ нь тоглолтын тоо өндөр, мөн үзэх зардал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлтэй холбоотой байж болох юм. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.