
Инвескор Санхүүгийн Групп Лондоны Хөрөнгийн Бирж (LSE)-д албан ёсоор бүртгэгдлээ. Ингэснээр тэд LSE-д бүртгэгдсэн Монголын анхны санхүүгийн компани болоод байна. 👏
✨ Тэлэлтийн он жилүүд
Инвескор Санхүүгийн Групп 2016 оноос хойш тэлсээр үндсэн чиглэл болох ББСБ-аасаа гадна андеррайтер, брокер, үл хөдлөх, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлд тэлсэн. Үүнээс гадна зөвхөн Монголд бус Төв Азийн санхүүгийн зах зээлд амжилттай өргөжиж одоогоор 8 улсад 14 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж буй.
🧐 Ямар боломж үүсэх вэ?
Инвескор Санхүүгийн Групп LSE-д бүртгэгдсэнээр гаднын хөрөнгө оруулагчид Монголын санхүүгийн салбарт илүү анхаарал хандуулж эхлэхээс гадна компанийн хөрвөх чадвар сайжирч, капиталын хүртээмж нэмэгдэнэ. Нэмээд LSE ОУ-ын санхүүгийн тайлагналын стандарт (IFRS), засаглалын дүрмийн хатуу журамтай тул ил тод байдал, засаглал сайжрах юм. Үүнийг дагаад өрсөлдөх чадвар сайжрах, нэр хүнд өсөх, хувьцааны үнэ цэн нэмэгдэх гээд нэмэгдэх бонус их.
🌌 Цаашид…
Инвескор Санхүүгийн Групп Монголын санхүүгийн салбарыг ОУ-ын тавцанд гаргах томоохон үүрэг гүйцэтгэлээ. Тэд цаашид ч гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, Монголын санхүүгийн экосистемийг хөгжүүлэх чиглэлд ажиллаж Азийн санхүүгийн салбарын томоохон тоглогчдын нэг болохоор зорьж буй. Ямартай ч манай зах зээлд дэвшил гарч ахисаар л байна. Илүү олон компани энэ жишгийг дагах болтугай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.