Дэлхийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн 9 сарын 11-ний өдрийн халдлага болсноос хойш 20 жил өнгөрчээ. Тус аймшигт халдлагын улмаас Америкийн эдийн засагт шууд болон шууд бусаар хэрхэн нөлөөлсөн талаар баримтуудыг хүргэе.
Түүхийг сөхвөл...
2001 оны 9 сарын 11-ний өглөө “Аль Кайда” бүлэглэл АНУ-ын зорчигч тээврийн 4 онгоцыг барьцаалж, дэлхийн худалдааны төвийн 2 барилга болон Пентагоны байрыг мөргөж нураасан юм. Тус халдлагаар 2,977 хүн нас баржээ. Мөн NYSE, Nasdaq биржүүд халдлагын дараа 1933 оноос хойш хамгийн удаан хаалттай байсан гэдэг.
Эдийн засагт үзүүлсэн нөлөө:
Дүгнээд харвал...
АНУ-ын олон агаарын тээврийн компани дампуурч, нислэгүүд цуцлагдаж, аюулгүй байдлын шалгалтыг чангаруулсан. Мөн түүхий эдийн фьючерсийн арилжаа зогсож, олон улсын хил дамнасан түүхий эдийн импортыг зогсоосноор ХАА салбар санхүүгийн томоохон алдагдал хүлээсэн гэдэг. Тэд халдлагын дараах он жилүүдэд ч их хэмжээний хохирол амссан ба одоо ч үр нөлөө нь үргэлжилсээр буй юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.