
Олон хөлбөмбөгийн хорхойтнуудын тэсэн ядан хүлээдэг Английн Premier League (PL)-н шинэ улирал эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлджээ. Тэгвэл энэ үеэр домогт Liverpool багийг алдарт Жефф Безос худалдан авахад тун ойртсон гэнэ дээ.
💯 Уламжлалт нь дээр
Энэ оны эхээр технологийн акул Amazon (AMZN)-г үүсгэн байгуулсан Жефф Безос нь Америкийн хамгийн том лигт тооцогддог NFL-н Seattle Seahawks багийг худалдаж авах сонирхолтой гэх шуум гарч байсан. Саяхан гарсан мэдээллээс харахад түүний хувьд Америк хөлбөмбөгөөс илүү уламжлалт хөлбөмбөгийг илүүд үзсэн бололтой. Учир нь тэрээр Liverpool-н 30%-ийг Fenway Sports Group-с $1.8 тэрбумаар худалдан авахад ойрхон ирлээ.
💸 Өгөөж өндөртэй ХО
Олны сайн мэдэх Boston Red Sox, Fenway Park, Fenway South зэрэг спортын бизнесүүдийг эзэмшдэг Fenway Sports Group-н хувьд Liverpool-н уг хэлцэл нь тун ашигтай наймаад тооцогдоно. Тухайлбал, тэд 2010 онд Liverpool-г $405 саяар худалдаж авсан бол өдгөө клубийн үнэлгээ бараг 1,400% өсөх хүлээлттэй байна.
Эцэст нь… Дэлхийн 4 дахь баян хүн, $281 тэрбумын хөрөнгөтэй Жефф Безосын тухайд $1.8 тэрбумаар Liverpool-н 30%-ийг авах нь түүний нийт хөрөнгийн ердөө 0.6%-тай тэнцэж байна. Тэгэхээр Liverpool-г авах нь түүнд хөрөнгө оруулалт гэхээсээ илүү шинэ хобби нь бололтой. 🤓
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.