• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хэвлэлийн мэдээ

Эрүүл амьдралын нууц аяга будаанд 

lemonpress
Lemon Press
5 сарын 16, 2025
5 сарын 16, 2025

Цагаан будаа нь зөвхөн өдөр тутмын хоол хүнсний нэг хэсэг бус, эрүүл амьдралын хэв маяг, тогтвортой хүнсний хэрэглээний чухал хүчин зүйл болж байна. Энэ ч утгаараа дэлхий нийтийн будааны хэрэглээ мэдэгдэхүйц өсөж сүүлийн 10 жилийн хугацаанд жил тутмын хэрэглээ 50 сая тн орчмоор нэмэгджээ.

Энэхүү өсөлт нь чанартай цагаан будааг зөв зохистой хэрэглэснээр бие махбодын тэнцвэрт байдлыг дэмжиж, бодисын солилцоог эрчимжүүлдэгтэй холбоотой. Америкийн Хөдөө Аж Ахуйн Судалгааны Алба (USDA ARS), Белтсвиллийн Хүний Хоол Тэжээлийн Судалгааны Төвийн судалгаанаас харахад, цагаан будаа нь илчлэгийн гол эх үүсвэр болдог аж.

Монголчуудын будааны хэрэглээ

Монголчуудын будааны хэрэглээ 179 орноос 98-р байранд, Азийн улс орнуудаас 26-р байранд жагсаж байна. Түүнчлэн энэ оны байдлаар дэлхийн дундаж наслалт 73.5 жил байгаа бол хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт 80-85 жил байгаа ч Монгол Улсынх ойролцоогоор 70 жил байна.

Монголын 1 хүнд ногдох жилийн будааны хэрэглээ 18 кг. Эх сурвалж: World Population Review

Будааны хэрэглээ ба дундаж наслалтын хоорондын Пирсоны корреляцийн коэффициентыг шинжилж үзвэл 0.26 буюу сул эерэг хамааралтай нь харагдана. 

Монголын будааны хэрэглээ өндөр хөгжилтэй орнуудаас 3.9 дахин бага, дундаж насжилт 9.3 жилээр бага байна

Сонирхолтой нь, будааны хэрэглээ өндөртэй зарим хөгжингүй улс орнуудын дундаж наслалт харьцангуй өндөр буюу 80 гаруй жил байгаа юм.

Энэ нь будааны хэрэглээ нэмэгдэх нь урт наслахад нөлөөлөх нэгэн хүчин зүйл байж болохыг харуулж байна. Түүнчлэн будааны хэрэглээ өндөртэй буюу түүнээсээ хүний биед тустай, шим тэжээлийг авч чаддаг орнуудын хүн ам зөв хооллолт, тэнцвэртэй амьдралын хэв маягтай байдаг билээ.

Учир нь USDA ARS-н судалгаанаас харахад цагаан будаанаас магни, фосфор, манган, селени, төмөр, фолийн хүчил зэрэг шим тэжээлт бодисуудыг авах боломжтой аж.

Зөв будаагаа сонгох нь

Дэлхийн нийт будааны үйлдвэрлэлийн 90% нь Ази тивд ноогддог. Одоогоор 110,000 гаруй төрлийн тариалалттай будаа бий бөгөөд тэдгээр нь чанар болон шим тэжээлийн агууламжаараа ялгаатай. Мөн будааны зах зээл дээрх хүртээмж болон эцсийн хэрэглээг тухайн бүс нутгийн соёлын онцлог, хэрэглэгчийн зуршил, мөн тээвэрлэлтийн болон хадгалалтын тогтвортой байдал зэрэг хүчин зүйлс тодорхойлдог. 

Харин Монголын зах зээлд борлуулагдаж байгаа олон төрлийн цагаан будааны дундаас Зүүн Азийн бүс нутгийн уламжлалт цагаан будааны сортоос гаргасан, байгальд ээлтэй, эрүүл амьдралыг эрхэмлэгч хүмүүсийн дунд өндөр үнэлэгддэг Аншан будаа нь хэд хэдэн онцлог шинжээрээ бусдаас ялгардаг байх нь. 

🔹 Шинээрээ: Аншан будаа нь тариалангийн талбайгаас гүйцэд боловсорч, шим тэжээлээ бүрэн авсны дараа хураагддаг байна. Хурааснаас хойш 1 сарын дотор зах зээлд бүрэн борлуулагддаг тул хэрэглэгчдийн гарт үргэлж шинэхнээрээ хүрдэг нь хамгийн том давуу тал.

🔹 Байгалийн хуулийн дагуу боловсордог: Энэхүү будаа нь жилд нэг л удаа ургадаг бөгөөд ургацынхаа туршид ямар ч химийн нэмэлт бордоо хэрэглэдэггүй. Байгалиас авах ёстой шим тэжээлээ өөрөө шингээж боловсордог тул цэвэр, эрүүл хүнсийг эрхэмлэдэг хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой сонголт юм.

🔹 Чанар болон шим тэжээлийн тэнцвэр: Аншан будааны ширхэг бүр нь бүтэн, тунгалаг, гялтганасан өнгөтэй байдаг нь түүнийг хэр зэрэг сайн боловсорсон, чанар сайтай будаа болохыг илтгэнэ. Будаа чанаж болгоход хэт хатуурахгүй, амт, бүтэц нь төгс тэнцвэртэй байдгаараа гэр бүл бүхний гал тогооны итгэлтэй хэрэглээ болж чаддаг аж.

Дэлхий нийтээрээ зөвхөн анагаах ухаанд найддаггүй, харин эрүүл хооллолтод онцгой ач холбогдол өгч байна. Энэ жишгийг хэрэгжүүлэхийн тулд өдөр тутмын хэрэглээ, хүнсний сонголтоос эхлэх нь чухал. Чанартай будааг зөвөөр хэрэглэх нь эрүүл мэндийн баталгаа, сайн амьдралын суурь байж чадна.

Эх сурвалж: Аншан брэнд 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.