• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 24, 2024
Opinions
Lemon Press
/ 3 сарын 24, 2024

Финтек иргэдийн банкны үйлчилгээг орлох нь: Банк болон финтекуудын хамтрал

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаараар Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн Партнер өмгөөлөгч Б.Анирмаагийн “Банк болон финтекуудын хамтрал” нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Уламжлалт санхүүгийн үйлчилгээг технологийн тусламжтайгаар шинэчилж хэрэглэгчдэд хялбараар, зайнаас, хурдан шуурхай хүргэж буй технологийн шийдэл бол финтек. 

  • Финтек нь санхүүгийн технологи (Financial technology) гэх холбоо үгийн товчлол бөгөөд банкнаас эхлээд санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид уламжлалт санхүүгийн үйлчилгээгээ дижиталчлах замаар зах зээлд нэвтэрч хэрэглэгчдэд ч  уг нэр томьёо хэдийнээ танил болжээ. 

Санхүүгийн салбарын шинэ тоглогч

Финтек компаниуд (“Финтекууд”)-ын өсөлт, хөрөнгө оруулалт нэмэгдэж, 2023 онд финтек салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт өмнөх оноосоо 38% буурсан ч $51.2 тэрбумд хүрсэн байна. Мөн эхний 10-т орох өндөр дүнтэй хөрөнгө оруулалтыг харвал анх удаа Азийн орнууд Европын орнуудаас илүү хөрөнгө оруулалт татжээ. 

Финтек үйлчилгээг тодорхойлсон хууль зүйн тодорхойлолт байхгүй ч финтекуудын өөрсдийн тодорхойлж байгаагаар финтекийн үйлчилгээг 12 хэсэгт ангилж буй. Үүнээс төлбөрийн үйлчилгээ, финтек зээл, технологид суурилсан даатгалын үйлчилгээ, виртуал хөрөнгө, блокчэйн, одоо аваад дараа төлөх үйлчилгээ, хөрөнгийн технологи (wealth tech) чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг финтекууд манай улсад хэдийнээ байгаа бөгөөд одоо зохицуулалтын технологи (RegTech), нээлттэй банкны үйлчилгээ үзүүлэх талаар ч яригдаж байгаа. 

Финтект хамаарах зохицуулалт

Санхүүгийн салбарт Финтекуудын өрсөлдөөн нэмэгдэж, оролцоо өндөр байгаа нь дэлхий даяар зохицуулагч байгууллагуудад шинэ зохицуулалт бий болгох шаардлагыг үүсгэж буй. Улмаар улс орнууд хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс финтекийг зохицуулах өөр өөр зохицуулалтыг хийж эхэлсэн. 

  • Тодруулбал, зарим улс орнууд финтекуудыг хуулийн нарийн зохицуулалтад оруулахгүйгээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг турших сэндбокс зохицуулалтын орчныг бий болгосон бол, зарим нь онлайн зээл, төлбөрийн үйлчилгээ, виртуал хөрөнгө зэрэг финтекийн тодорхой салбарыг зохицуулах шинэ хууль тогтоомжийг баталжээ. 

Монголын финтек салбарын зохицуулалт

Монголын хувьд ч финтекд хамаарах эрх зүйн зохицуулалтыг хийх болсон. Тухайлбал, 2018 оноос Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр цахим төлбөрийн үйлчилгээний эрх зүйн орчин бүрдсэнээр финтекийн зохицуулалтын орчин бүрэлдсэн гэж үздэг. Цаашлаад уламжлалт банкны үйлчилгээг технологи ашиглан цахимжуулах хууль зүйн боломжийг 2021 оны хуулийн шинэчилсэн найруулгаар хуульчилсан байдаг. 

Харин санхүүгийн зах зээлд нэвтэрч буй технологид суурилсан шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарах төслийг дэмжихэд сэндбокс зохицуулалтын орчны журам үйлчилдэг. Мөн финтекийн төлөөлөл болох виртуал хөрөнгө, түүнд суурилсан үйлчилгээ үзүүлэгчид хамаарах Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг мөн батлан мөрдөж байна. 

Банк болон Финтекуудын хамтрал 

Финтекийг банкнаас тусад нь авч үзэх, финтекуудыг банкны өрсөлдөгч гэж харах хандлага сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, өрсөлдөөнөөс илүү хамтын ажиллагаа яригдах болсон. 

Өнгөрсөн жилийн 10-р сард зохион байгуулагдсан “Hong Kong Fintech Week” арга хэмжээний үеэр томоохон банкнууд финтекийг банкны үйлчилгээнд ашиглах, финтекуудыг хөгжүүлж, дэмжих талаарх туршлагаа хуваалцаж байв. Тухайлбал, Хонконгийн Bank of China иргэдийн банкны үйлчилгээ дэх финтекийн талаар, Standart Chartered финтек экосистем дэх компаниудыг хөгжүүлэхэд банк хэрхэн хамтран ажиллаж болох талаар, HSBC финтекийг бойжуулах, амжилттай хэрэгжүүлж буй PayMe-г танилцуулсан зэрэг нь банк болон финтекуудын хамтрал эрчимжиж буйг харуулсаар. 

  • Илүү уян хатан: Түүнчлэн HSBC банк өөрсдийгөө Хонконгийн финтек экосистемийн хүчирхэг дэмжигч гэж тодорхойлж, финтек компаниудын үйлчилгээ, шийдлийг банкны үйлчилгээнд шууд ашиглах нь хэрэглэгчдэд илүү уян хатан боломжийг

Монголд банк болон финтекууд харилцагчид хүргэх үйлчилгээнд харилцан холболт хийн хамтран ажилладаг. Тухайлбал, цахим төлбөр тооцооны Qpay үйлчилгээ, Моst money, зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг дурдаж болно. Үүнээс гадна банкны хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааг гуравдагч этгээдээр дамжуулан хийхийг зөвшөөрсөн зохицуулалтууд бий. Тухайлбал, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх, төлбөрийн системийн үйл ажиллагаанд аутсорсингийн үйлчилгээ авах зэргийг дурдаж болох юм.

Гэвч нөгөө талд банк болон финтекийн хамтрал хууль тогтоомжийн зохицуулалтаас тойрох арга ч болох эрсдэлтэй байгаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны 6-р сард Америкт банкнуудад финтекуудтэй хамтран ажиллахад баримтлах Эрсдэлийн удирдлагын удирдамжийг батлаад амжсан. Тус удирдамжид банкнууд хамтран ажиллах финтекуудыг сонгон шалгаруулахдаа зохих шалгалтыг хийх, гэрээ хэлцлийн нөхцөл тодорхойлох, байнгын хяналт тавьж, гуравдагч этгээдийн харилцаанаас үүсэх эрсдэлийг багтаасан эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгохыг тусгасан байдаг. 

Дүгнэхэд, Монголд банкнууд финтекуудтай хамтран ажиллаж байгаа ч Хонконг шиг шууд дэмжлэг үзүүлэх, аутсорсингийн үйлчилгээ авах замаар үйлчилгээгээ бүрэн орлуулах, финтек арга хэмжээг ивээн тэтгэх зэрэг тохиолдол гараагүй байна. 

Нөгөө талаас финтек санхүүгийн үйлчилгээнээс салшгүй тул хэрэглэгчийн эрхийг хамгаалах,  зохицуулагч байгууллагын оролцоо яригдах нь зүйн хэрэг. Гэсэн хэдий ч эрх зүйн зохицуулалт нийгмийн харилцааг даган бий болдог тул зохицуулалт нь технологийн дэвшлийг саатуулж, эсхүл сэргээж болно. Иймд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, инновац хийж, технологийн хөгжлийг дэмжих хоёрын тэнцвэрийг хадгалах нь чухал. 

Гэснээс та Lemon Press Opinions-д зочин нийтлэгчээр оролцохыг хүсвэл энэ ФОРМ-ыг бөглөөрэй. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.