• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 14, 2024
Улс төр

УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд ямар ирцтэй оролцов? 

yld
М.Хулан
6 сарын 14, 2024
6 сарын 14, 2024

Өнгөрсөн 6 сарын 5-нд УИХ-аас 113 хууль баталснаар 8 дахь удаагийн УИХ-ын сүүлийн хуралдаан өндөрлөөд буй. Энэ удаагийн парламент хамгийн сүүлийн 76 гишүүнтэй парламент болж түүхэнд бичигдэх юм. Тэгвэл сүүлийн гэх тодотголтой парламентын гишүүд хуралдаа хэр идэвхтэй оролцов?

  • Тодруулга: 8 дахь удаагийн парламент 72 гишүүний бүрэлдэхүүнтэй өндөрлөсөн бөгөөд Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бол Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө түдгэлзүүлсэн билээ.

Намраас хавар

2023-2024 оны намрын болон хаврын чуулганаар УИХ нийт 58 удаа хуралдсан. 58 удаа хуралдахад 72 гишүүнээс ердөө 2 гишүүн 100%-ийн ирцтэй оролцжээ. Араас нь 90%-иас дээш ирцтэй 5 гишүүн байгаа бөгөөд дийлэнхийнх нь ирц 70%-79%-д хэлбэлзсэн харагдав. Харин жагсаалтын сүүлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15.5% буюу 58 хуралдаанаас 9 хуралдаанд оролцсоноороо мушгиад буй. 

  • Одоо хэн, хэн дэвшээд байгаа билээ? Хамгийн өндөр ирцтэй 10 гишүүнээс Х.Баделхан, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшихгүй бөгөөд үлдсэн 7 нь сонгуульд ахин хүч үзнэ. Харин хамгийн бага ирцтэй байсан 10 гишүүнээс С.Ганбаатар, Ц.Туваан, Б.Жавхлан, Д.Батлут, Л.Оюун-Эрдэнэ нэр ахин нэр дэвшиж үлдсэн 5 нь энэ удаад өнжиж байгаа бололтой.
  • Ирц=O Гэснээс Ё.Баатарбилэг гишүүн 58 хуралдааны турш чөлөөтэй гэсэн ирцтэй явсаар хаврын чуулганыг үдсэн юм. Тэрбээр өнгөрсөн онд Хөгжлийн банктай холбогдох хэргээр анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял сонсон давж заалдаж буй. Гэсэн хэдий ч түүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй билээ.

Тасралтгүй уруудсан ирц

Намрын чуулган нээлтээ хийсэн 10-р сард л нийт гишүүдийн ирц хамгийн өндөр буюу 76%-д хүрсэн байдаг. Түүнээс хойш гишүүдийн ирц тасралтгүй буурсаар өнгөрсөн 5-р сард л чүү ай өмнөх сараасаа 4 нэгж хувь өсөж 68.3%-д хүрэв. 

Эцэст нь… Ард түмний засаглах эрхийг хангахын тулд оршиж буй УИХ-ын гишүүдийн хийх ажлын эн тэргүүнд хуралдаан нь байдаг байлтай. Гэтэл ихэнх гишүүдийн хурлын ирц тас, чөлөөтэй, өвчтэй гээд л өнгөөр будаж байгаад харвал нүд эрээлжлээд харваж унахаар харагдах юм. Мэдэх юм алга.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.