• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 7 сарын 26, 2023
Хэвлэлийн мэдээ

Капитрон банк ХК-ийн 2023 оны II улирлын санхүүгийн тайлан гарлаа

Энэхүү булангийн мэдээлэл нь манай редакцтай хамааралгүй бөгөөд бидэнтэй хамтран ажиллаж буй байгууллагуудын хэвлэлийн мэдээ юм.

lemonpress
Lemon Press
7 сарын 26, 2023
7 сарын 26, 2023

“Капитрон банк” ХК 2023 оны II улирлын санхүүгийн аудитлагдаагүй тайлан болон хагас жилийн хугацаанд шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны тайлан, онцлох ажлуудаа харилцагчид, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд нээлттэй танилцуулж байна.

Санхүүгийн голлох үзүүлэлт:

  • Нийт актив 1,976.2 тэрбум төгрөг (оны эхнээс 0.3% өссөн), нийт зээл 761.4 тэрбум төгрөг (оны эхнээс 4% өссөн), өөрийн хөрөнгө 179.4 тэрбум төгрөгт (оны эхнээс 23% өссөн) хүрч тус тус өслөө.
  • Татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 85.6%-иар өсөж, 29.3 тэрбум төгрөгт хүрлээ. Ашигт ажиллагааны энэхүү өсөлтөд цэвэр хүүгийн орлогын өсөлт (105% өссөн) болон активын чанарын үзүүлэлт сайжирсан (эрсдэлийн сангийн зардал 35% буурсан) нь голлон нөлөөлсөн. 
  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 44.5% (зохистой түвшнээс 19.5%-иар илүү), өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 20.8% (зохистой түвшнээс 8.8%-иар илүү) хүрч нэмэгдсэн нь эрсдэл даах чадвар нэмэгдсэн эерэг үзүүлэлт юм.
  • Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 32.7% гарсан нь өмнөх оны мөн үеэс 11.1%-иар нэмэгдлээ. /аудитлагдаагүй/

Онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ:

  • Дижитал банкийг зах зээлд нэвтрүүлж, харилцагчдад үзүүлэх үйлчилгээгээ улам ойртууллаа. 
  • Богино хугацаат онлайн зээлийн үйлчилгээг нэвтрүүллээ. 
  • CU, Батлан даалтын сантай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан франчайзингийн зээл олгож эхэллээ. 
  • Банк дотор болон банк хоорондох шилжүүлгийн шимтгэлээ /2023.07.16/ тэглэлээ.
  • Бага шимтгэлтэй гадаад гуйвуулгын үйлчилгээ санал болгож байна. Тухайлбал, Капитрон банк 9 дүгээр сарын 30 хүртэл JPY гүйлгээний дамжуулагч банкны шимтгэлээ тэглэсэн бол CNY гүйлгээний дамжуулагч банкны шимтгэлээ 50 хувь бууруулаад байна. 
  • ПОС-ын орлого барьцаалсан зээл олгож эхлэв. 
  • Хамгийн олон валютын сонголттой, хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийх, жилийн эцэст хуримтлагдсан хүүгээ авах боломжтой хугацаагүй хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгосоор байна.

Хамтын ажиллагаа:

  • Нидерландын Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл (PCAF)-д гишүүнээр элслээ.
  • AmCham, EuroCham, BCM-ийн гишүүн байгууллагаар элсэв. 
  • Спортыг дэмжих бодлогынхоо хүрээнд МОСБХ-той хамтын ажиллагаа эхлүүлж, Монголын оюутны сагсан бөмбөгийн шигшээ багийг дэмжин ажиллаж байна. 
  • “Капитрон” хөлбөмбөгийн багтай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. 
  • МУИС, ШУТИС, СЭЗИС, “Мандах” их сургуультай хамтран “Банкир оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж байна. 
  • Дэлхийн мөнгөний 7 хоног аянд нэгдэв . 
  • Шайбтай Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнийг зоxион байгуулаxад xамтран ажиллаа.

Онцлох үйл явдал:

  • Капитрон Банк Зориг сан хамтран нийгмийн xариуцлагын xүрээнд зохион байгуулж буй Junior Climate Leaders (JCL) хөтөлбөр 5 сарын турш үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. 
  • Зээлийн батлан даалтын сангаас  “Арилжааны банкуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хөтөлбөр”-т хоёр улирал дараалан Капитрон банкны эдийн засагчид шагналт байрт шалгарлаа. 
  • Эмэгтэй ажилтнуудаа хөгжүүлэх "МЕНТОРИНГ-2023" хөтөлбөр хэрэгжүүлж байна. 
  • “Банкир 2023" футзалын аваргаар Капитрон банкны  xөл бөмбөгийн баг шалгарлаа
  • Бүх ажилтнаа эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.

Онцлох эвэнт, арга хэмжээ:

  • ТОП-100 аж ахуйн нэгжээр 7 жил дараалан шалгарлаа. 
  • SIS 2023 Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн Форумд оролцов. 
  • Монголын хамгийн том хөрөнгө оруулагчийн экспод оролцлоо. 
  • Good Workplace Awards 2023-д оролцож, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахын сацуу хүний нөөцийн талаар баримталдаг банкны бодлого, туршлагаа хуваалцлаа. 
  • “Бид банкир-2023” хакатон тэмцээнд оролцож, “Хүүхэд харах чөлөөтэй байгаа ажилтныг хөгжүүлэх нь” төслөөрөө гуравдугаар байрт шалгарлаа. 
  • Мэдээлэл технологийн хамгийн том үзэсгэлэн болох ICT экспод гурван өдрийн турш оролцож, дижитал банкаа танилцуулав. 
  • Эрдэнэт хотноо болсон “Эрдэнэт смарт экспо”-д оролцлоо.
NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.