Travel with Lemon Press! Энэ удаад бид хотын төвөөс 14 км-ын зайд дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс тасарсан амьдралын хэв маягтай хаус хотхоноор зочлов. Энэ бол “Чулуут Скай Вилла”. Хаус худалдан авахаар төлөвлөж байгаа бол, хаанаас, юунаас судалж эхлэхээ мэдэхгүй байгаа бол тогтоод уншаарай. Хаус хотхоны оршин суугчид хэрхэн аж төрдөг талаар сонирхуулъя.
📅 2025 оны 5 сарын 12
⏲ 10:00 минут
📍 Чулуут Скай Вилла
Өмнөх үг
Хаус хотхонуудын давуу болон сул тал яахын аргагүй байршил. Их хотын дуу, чимээ, хөл хөдөлгөөнөөс алсаръя гэвэл уул бараадахаас өөр аргагүй мэт. Чулуут Скай Вилла-н төсөл 2022 оноос эхэлж, 2024 онд эхний ээлж нь бүрэн ашиглалтад орж байжээ. Араас нь II ээлжийн барилгын ажил эхэлж, өдгөө борлуулалт нь 60%-тай байгаа аж. Төсөл хэрэгжүүлэгч We Group-н тухайд өмнө нь Хатан туул хотхоныг бүтээн байгуулсан туршлагатай компани аж.
Тус компани 2 дахь хаус төсөл болох Чулуут Скай Вилла-н төслийг хэрэгжүүлэхдээ хэрхэн зөв зохион байгуулалттайгаар 250 м.кв талбайг 400 м.кв-тай дүйцэхүйц болтол нь оновчтой шийдэж болдогийг харуулсан жишиг төсөл болгон хэрэгжүүлжээ.
Хотхоны ерөнхий төлөвлөлт
Чулуут Скай Вилла хотхоны ерөнхий төлөвлөлт нь 34 сингл, 12 таун хаус болон 54 айлын кондо орон сууцаас бүрдэж буй. Хаус хоорондын зай нь 11 м бөгөөд бие биеийнхээ харууцыг халхлаагүй шийдэлтэй. Гадаад болон дотоод заслын хувьд 5, 10 жилийн бус 50, 100 жилийн насжилттай хаус гэх утгаараа барилгын материалыг эдэлгээ удаантай, эрчим хүчний хэмнэлтийг бүрэн гаргасан цонх, хаалгыг суурилуулжээ.
Ногоон байгууламж, хувийн эзэмшлийн талбай
Чулуут Скай Вилла-н бусдаас онцгойрох томоохон давуу тал нь хотхоны 80%-ийг ногоон байгууламж, 20%-ийг барилга, байгууламж бүрдүүлж буй явдал. Товчоор 1 хүнд ногдох ногоон байгууламж нь 107 м.кв бөгөөд ирээдүйд хотхондоо ногоон төгөл байгуулахаар зорьж буй.
Архитектур төлөвлөлт ба дотоод зохион байгуулалт
Өрөөний төлөвлөлтийг монгол архитектур гаргасан бөгөөд Европ, Америк гэхчлэн хэт барууны бус монгол хүний таашаалд нийцэхүйц, дулаахан уур амьсгалтай, оновчтой төлөвлөлттэй байхад ихээхэн анхаарсан гэсэн шүү. Тус төслийг сонирхож очсон хүмүүс ч 250 м.кв-тай гэдгийг нь сонсоод гайхах хэмжээнд өрөөний зохион байгуулалт нь оновчтой болсон гэдгийг хэд хэдэн удаа гайхуулав. 😅
Цаашлаад, зочны өрөөнөөс 2 давхар руу гарах задгай шат, шалнаас тааз хүрсэн өндөр цонх, нар мандахаас жаргах хүртэлх хугацаанд нарны илч тусах байршил нь худалдан авагчдад хамгийн таашаагдсан хэсэг аж. Мөн айл бүрийн хүсэл сонирхлоор интерьертээ тааруулан “Арт Деко” гоёлын ханыг янз янзаар урлуулах боломжтой төдийгүй гэртээ Густав Климтийн алдарт “The Kiss” уран зургийг бүтээлгэсэн айл байдаг гэсэн шүү. Харин гал тогооны хамгийн практикал шийдэл нь ялтчгүй грашнаас шууд гал тогоо руу орох зохион байгуулалттай хэсэг. Тус хэсгийг хүнс зөөвөрлөхөөс гадна жижиг агуулах маягаар ашиглах боломжтой нь хаусанд амьдарч байгаагийн хэргийг гаргасан шийдэл мэт санагдав. Үүнээс гадна шатны доод хэсэгт агуулах гаргаж өгсөн.
Тогтуун амьдралын хэв маяг
Сонордуулахад, хотхоны оршин суугчдын 70% нь яг хотхондоо амьдардаг буюу түгжрэлээс үүдэн ирж, очих асуудал нь харьцангуй бага байдаг аж. Өдгөө хаус хотхонууд ая тухтай амьдралын сонголт гэдгээс хальж хөрөнгө оруулалтын хамгийн эрэлттэй сонголт болоод буй. Энэ утгаар нь харвал тус хотхонд эхний ээлжийн хаус худалдан авч байсан хүмүүсийн хаусны үнэ өдгөө нэлээн өссөн сурагтай.
Эцэст нь… Дийлэнх хүмүүс амьдралынхаа туршид 1-2 хаус худалдан авдаг. Хаус авах нь зүгээр ч нэг үл хөдлөх хөрөнгө эзэмших бус түүнийг дагасан орчин, амьдралын хэв маягийг худалдан авч буй хэрэг. Уг нийтлэлд “оновчтой төлөвлөлт” гэх үг олон давтагдсаныг анзаарсан л биз дээ? Тус төслийн хамгийн чухал хэсэг нь хаус болон өрөөний зөв, оновчтой төлөвлөлт байсан учраас дурдахгүй орхиж тэвдсэнгүй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.