
Gartner болон LinkedIn-н судалгаагаар дэлхийн хэмжээнд ажилтны дундаж эргэц 2020 онд 13% байсан бол 2024 онд 22.3% болтлоо өсжээ. Нэмээд ажилтнуудын 60% нь ажлаас гарах эсвэл солиход санхүүгийн байдал хамгийн том хүчин зүйл болдог гэж хариулсан байна. Тиймээс ажилтныг тогтворжуулахад зөвхөн цалин хангалтгүй болсон тул байгууллагууд тэдний урт хугацааны санхүүгийн баталгаанд анхаардаг болж буй.
🤕 Улсын сангийн асуудлууд
Монголд ажилчдын цалингийн өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг давахгүй байгаагаас гадна ажилтны амьжиргаа, эрсдэлийг хариуцах нийгмийн даатгалын сан тэр дундаа тэтгэврийн даатгалын сан нь хямралтай болоод удаж байгаа. ТДС-гийн алдагдал л гэхэд 2021 оноос хойш жил бүр рекорд тогтоож байгаа. Иймд ажилтныхаа санхүүгийн баталгаанд санаа тавигч, өндөр гүйцэтгэлтээ ажилтнаа тогтоон барих зорилготой компаниудад өөр сонголт хэрэг болж буй.
💰📈 Ажил олгогч, ажилтнуудад зориулсан сан
Сонирхолтой нь, Монголд дотоодын компаниудын ажилтан болон ажил олгогчийн хамтын хуримтлалыг бий болгох зориулалттай сан бий. Тодруулбал, Инвескор Ассет Менежмент ХОМК нь "И Эс Пи Ирээдүй" буюу EFUND гэх Хамтын Нээлттэй Хөрөнгө Оруулалтын Сан (ХОС)-г удирдаж буй. EFUND-н онцлогийг дурдвал:
🔺🤔 Хэр өгөөжтэй вэ? Байгууллага болон ажилтан талаас сар бүр ₮100 мянга буюу жилд ₮1.2 саяыг хуримтлуулаад сангийн өгөөж жилийн 16% байна гэж үзвэл 5 жилийн дараа нийт хуримтлал ₮18 сая, 10 жилийн дараа ₮55.3 сая болох нь. Нийт ₮55.3 сая болох хуримтлалын талаас их буюу 56.6% нь сангийн өгөөжөөс орж ирж байгаа хэрэг. Мэдээж сангийн зорилтот өгөөжийн биелэлт нь дотоодын бондын зах зээлийн хүү болон инфляцын түвшнээс хамаарна гэдгийг санах нь чухал. Заа тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.