• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 20, 2023
Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг 5% болгох нь зөв үү?

yld
Г.Аминаа +1
    yld
    Г.Аминаа
    yld
    Г.Аминаа
10 сарын 20, 2023

НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг 5% болгох хуулийн төсөл санаачлахад 20 мянган гарын үсэг дутаад байна. Бид одоогоор худалдан авалтын үнийн дүнгийн 2% буюу НӨАТ-ын 20%-г буцаан авч байгаа билээ. Тэгвэл буцаан олголтын хувийг нэмснээр юу болох вэ?

  • Иргэд, ААН: Сангийн сайдын тооцооллоор бол та бидний буцаан авалт ₮600 тэрбумаар нэмэгдэнэ.
  • Дарамт: 2024 оны төсвийн төсөлд иргэд, ААН-ээс ₮6.5 их наядын НӨАТ-ыг цуглуулж ₮0.5 их наядыг буцаан олгоно гэж төсөвлөжээ. Хэрэв үнийн дүнгийн 5%-г буцаан олгох болбол төсвийн орлого ₮600 тэрбумаар буурах аж. Улмаар төсвийн алдагдал ₮2.1 их наядаас ₮2.7 их наяд болж дарамт нэмэгдэх нь.
  • ГЭХДЭЭ: Дээрх тооцоо бол шууд утгаараа. Нөгөө талаас буцаан олголтын % ихэсвэл иргэдийн ААН-ээс НӨАТ төлөх шаардлага ихэссэнээр суутган төлөгч ААН, хувь хүн нэмэгдэж далд ЭЗ ил гарч, төсвийн орлого нэмэгдэх боломжтой л юм.

Тэгвэл бусад улс орнууд НӨАТ-аа татвар төлөгчдөд шууд буцаан олгодог болов уу? Харамсалтай нь, үгүй.

  • Эргэлзээ: НӨАТ-ын буцаан олголтын 2% бол VAT incentives буюу НӨАТ-ын урамшуулал маягаар олгодог зүйл юм. Гэхдээ бусад улс урамшууллаа ихэнхдээ мөнгөн хэлбэрээр олгодоггүй байна. Тайваньд л гэхэд мөнгөн урамшуулалгүй ганцхан сугалаа олгож, Канад, Шинэ Зеландад бага орлоготой гэр бүлүүдийн бараа, үйлчилгээний татвараас хөнгөлөх чиглэлд ажилладаг.
  • Бүрдүүлэгч: НӨАТ төсвийн орлогын байнгын бөгөөд тогтвортой эх үүсвэр болдог ба ХХОАТ-ыг нэмэхгүйгээр төсвийг бүрдүүлэх боломжийг олгодог. Хэрэв цуглуулсан НӨАТ-ыг буцаан иргэдэд шилжүүлээд байвал зардал ихсэж, төсвийн орлого буурах юм.

Ер нь Монголын НӨАТ-ын хувь хэмжээ дэлхийн хаана явна вэ?

НӨАТ-ын дундаж хувь хэмжээг тивүүдээр харвал Европ 21%, Өмнөд Америк 18%, Африк 15%, Ази 10% байв. Харин Монголоос бага буюу 10%-иас бага НӨАТ авдаг 16 улс, их авдаг 118 улс байдаг аж.

Эцэст нь, төсвийн төсөл хэлэлцэж эхлэх үед гэнэтийн зардал нэмэгдэх нь данхайсан төсвийг улам л хэцүү болгох байх даа. НӨАТ гэснээ НДШ-г бууруулах ядаж л хувийн тэтгэврийн тухай хуулийг батлах нь Монголчууд бидэнд өлзийтэй биш үү?  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.