• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 25, 2023
Зах зээл

Америкийн ХЗЗ-ээс $500 тэрбум арчигдлаа

yld
М.Хулан
5 сарын 25, 2023
5 сарын 25, 2023

Даваа гарагт Twitter дээр Америкийн Батлан хамгаалах яамны төв байр болох Пентагоны дэлбэрэлтэд өртсөн зураг цацагдсан билээ. Улмаар Америкийн ХЗЗ-д хөл толгой нь олдохгүй бужигнаан үүсэв. Яагаад?

Нэр зээлдэгч

Гол асуудал нь тус зургийг Bloomberg Feed гэх Twitter-н цэнхэр тэмдэгтэй буюу баталгаажсан хаягаас оруулсан юм. Улмаар жиргээчид сандралдаж, тэр дунд нь Russian Today зэрэг 3 сая дагагчидтай хаягууд ч тус мэдээг түгээсэн байжээ.

Үүнээс үүдэн хүмүүс Америкт террорист халдлага боллоо гэж бодсон уу яасан, 1-хэн минутад Америкийн ХЗЗ-ээс $500 тэрбум арчигдаж, Dow Jones-н индекс 4 минутад 85 нэгжээр унасан аж. Гэтэл,

  • Зангилаа: Тус зураг дэлхий даяар түгсэний дараа уг зураг хиймэл оюун ухаан (AI)-аар бүтээсэн зураг төдийгүй эх сурвалж нь ч Bloomberg-тэй холбоогүй болж таарав. Тоглоомтой байгаа биз?
  • Тараагч: Ийн бүх юмны учир тодорхой болсноор хүмүүсийн айдас уур хилэн болж бай нь Илон Маск руу чиглэв. Учир нь Twitter-н цэнхэр тэмдэг хүмүүст тухайн мэдээг “БАТАЛГААТАЙ” гэх дохиог өгч байдаг. Гэтэл Илон Маск тус тэмдгийг сард $8 төлөөд хүссэн нь авах боломжтой болгосон нь уг асуудлыг үүсгээд буй.

Нөгөө талаас AI

Тус үйл явдал нь сошиал орчны худал мэдээний бантанд AI хүч түрэн орж ирж байгааг илтгэх мэт. Тийм ч болохоор Америкаас эхлээд олон улс орнууд тус салбарын зохицуулалтыг анхаарах болсон. Тэгэхээр цаашид Apple (AAPL) мэт илүү олон компаниуд ChatGPT болон өөр төрлийн AI-н хэрэглээг хумихыг оролдох болов уу.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.