Өмнөх дугааруудад сүү болон тараг хэрхэн бүтдэг талаар хүргэсэн бол энэ удаад сүүний үйлдвэрийн үүсэл хөгжлийн талаар хүргэе.
- Хамгийн анхны: Орчин үеийн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн эх үндэс гэж тооцогддог анхны сүүний үйлдвэр 1815 онд Швейцарт байгуулагдсан аж.
Тэгвэл Монголд
Харин Монголын ууган үйлдвэр 1958 онд Сүүний үйлдвэр нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж байв.
- Түүхэн хөгжил: Үргэлжлүүлэн 1991 онд төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болсон бол 2005 онд бүрэн хувьчлагдаж одоогийн Сүү ХК (SUU) бий болсон аж.
- Одоо: Ууган үйлдвэрийн араас олон үйлдвэр бий болж өдгөө Монголын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 235 үйлдвэр, цех болон 72 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж буй.
- Үйлдвэрлэл: Хүчин чадлын хувьд нийт салбараар жилд 400.0 мянган тн сүү үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үүний 51%-ийг ашиглаж байна.
Эцэст нь… Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь хөдөө орон нутгийн малчид, фермерүүд, сүү бэлтгэн нийлүүлэх хоршоодын орлогыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг эрүүл чанартай бүтээгдэхүүнээр хангах, сүүний тогтмол нийлүүлэлтийг бий болгох гэх мэт давуу тал ихтэй билээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.