Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр жолооч нарт хамаатай хэд хэдэн зүйл, заалт шинэчлэгдэж 1 сарын 1-нээс мөрдөж эхэллээ. Үүнд,
Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулийг хугацаандаа буюу 15 хоногт төлбөл торгуулийн хэмжээг 50%-аар хөнгөлнө;
Жолооч, хуулийн этгээд торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлнэ;
Торгуулиа заавал төлнө, төлөөгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэнэ;
Торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрх, жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, нөхөн авах, өөрчлөх зэрэг төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана;
Торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй зэрэг багтаж байгаа юм.
Эдгээр нь 2024 оны 1 сарын 1-нээс бичигдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуульд хамаатай тул өмнөх оны торгуулиуд 50%-ийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтад хамаарахгүй.
Иймд тээврийн хэрэгслийн торгуулийг төлөх боломжтой 6 сувгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Голомт, Төрийн банкны интернэт банкаар болон салбаруудад нь биеэр очиж төлөх боломжтой.
Smartcar.mn систем ашиглан төлөх үед нэгж торгууль бүрд ₮2,000-ийн хураамж нэмэгдэнэ. Бүх торгуулиа нэгтгээд 1 удаа төлөх боломжгүй ба заавал тус бүрд нь төлнө.
Гэрэгэ киоскоор торгуулиа төлөх тохиолдолд 1 торгуулийн шимтгэл ₮800 болон банкны шимтгэл нэмэлтээр төлөх юм.
E-Mongolia платформ руу өөрийн бүртгэлээр нэвтрэн “Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх” гэсэн үйлчилгээг сонгон нэмэлт шимтгэлгүйгээр жолоочийн торгуулиа хамтад нь төлөх боломжтой юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.