• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 13, 2023
Бизнес

Ард Санхүүгийн Нэгдэл ХК III улирлын байдлаар нийт 44 компанийн хөрөнгийг удирдаж байна

yld
Г.Аминаа
11 сарын 13, 2023
11 сарын 13, 2023

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн (AARD) хөрөнгө оруулалтын багцын үнэлгээ энэ оны III улирлын байдлаар ₮88.3 тэрбумд хүрчээ. Тэгвэл санхүүгийн тайлан болон ирээдүйн стратегийг нэг харцгаах уу?

Санхүү яана аа

Ард Санхүүгийн Нэгдэл ХК III улирлын байдлаар нийт 44 компанийн хөрөнгийг удирдаж байна. Гэвч өмнөх жилтэй харьцуулахад тэдний нийт хөрөнгө 48.3% буурч ₮135.4 тэрбум, тэр дундаа эздийн өмч 63% буурч ₮210.2 тэрбумаас ₮77.8 тэрбум болсон байна. Мөн он гарснаас хойш хөрөнгө оруулалт болон ногдол ашгийн орлогогүй ажиллав.

  • Яагаад?: Хөрөнгө оруулалтын багц дахь компаниудын III улирлыг харахад банкны салбарын компаниуд ₮3.3 тэрбум, даатгалын салбарын компаниуд ₮3 тэрбум, хөрөнгө оруулалтын банкны салбарын компаниуд ₮2 тэрбумын тус тус алдагдалтай ажилласан тул Ард Санхүүгийн Нэгдэл нийт ₮4.6 тэрбумын алдагдал хүлээсэн юм.

Гэхдээ ирээдүйд компани ашиг үйлдвэрлэгч тогтолцоо руу чиглэн ажиллана гэв. Энэ чиглэлийн хүрээнд томоохон бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ.

Шинэ бүтэц

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд энэ жилийн 6-р сард ТУЗ-ийн даргаар Ч.Ганхуяг, Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Золбоог тус тус томилсон. Ингэснээр,

  • Гол нь санхүү: Компани санхүүгийн бус компаниудаа Ард Венчурс ХХК руу шилжүүлж ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягт хариуцуулахаар төлөвлөсөн байна. Ийнхүү компанийн Гүйцэтгэх захирал Б.Золбоод банк, даатгал болон хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаанууд ногдож байгаа юм.
  • Шинэ дарга: Ардын Тэтгэврийн Дансны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Ард Тэтгэврийн Данс, Монгол Шуудан (MNP), ТэнГэрЛиг Медиа Нэгдэл (TNGR) зэрэг компаниудыг Өндөрхаан ХК (ONH) руу шилжүүлнэ гэв. Өндөрхаан ХК-г тэд саяхан авсан бөгөөд удахгүй нэрийг нь солих нь гарцаагүй биз ээ. 

Улмаар компани ирээдүйд технологи болон тогтвортой хөгжлийг нэн тэргүүнд анхааран ажиллахаа мэдэгдсэн.

Дүгнэхэд, тэдний хөрөнгө оруулсан компаниуд энэ оны III улирлын байдлаар хэцүүхэн ажиллаж байгаа ч бид ирэх онд цоо шинэ бүтэцтэй Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийг харах нь ээ. Энэхүү өөрчлөлт нь компанийн хөрөнгө оруулалтын багцыг сайжруулна л гэж найдъя даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.