Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал эхлээд 7 хоног өнгөрчээ. Тэгвэл энэ хугацаанд юу болоод өнгөрсөн талаар дэс дараалалтай эргэн нэг харцгаая.
Эхлэл
12.04 (Ням гараг) - УИХ-ын гишүүн Т.Доржхандын мэдэгдэл дэх ₮44 их наядын нүүрсний хулгай иргэдийг бухимдуулж, төрөөс алдагдсан боломж, хулгайг илчлэхийг шаардан төв талбай дээр жагссанаар үйл явдал эхэлсэн билээ.
12.05 (Даваа) - Тайван жагсаал улам хурцдаж жагсагчид төрийн ордон руу дайрч орон цагдаа нартай мөргөлдөөд амжсан. Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбогдуулан 15 улс төрчид АТГ дээр шалгагдаж байгаа талаар мэдээлсэн ч нэрсийг зарласангүй.
12.06 (Мягмар) - ЕС Л.Оюун-Эрдэнэ гарч ирэн жагсагчидтай хамтарсан 100 хүний ажлын хэсэг бүрдүүлж нүүрсний хулгайг шалгахаар болсон.
12.07 (Лхагва)- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудтай уулзан чиглэл өгч болохгүй бол ЗГ болон УИХ-ыг тараах талаар ярив.
12.08 (Пүрэв) - ЭТТ ХК-ийн CEO асан Б.Ганхуяг болон холбогдох 4 хүнийг 30 хоног цагдан хорихоор болсон.
12.09 (Баасан) - ЗГ ээлжит бусаар хуралдаж ЭТТ ХК-тай холбоотой 9 оффтейк гэрээг нууцаас гарган АТГ-д өгсөн ба цаашид ЗГ ямарваа нууцын гэрээ хийхгүй, батлахгүй байх шийдвэрт хүрчээ.
12.10 (Бямба) - МҮОНРТ-ийн зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг болж нүүрсний хулгайтай холбоотой анхны улс төрчөөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга дурдагдсан.
12.11 (Ням) - ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрсний хулгайн автор хэмээлээ.
Эцэст нь… 8 өдөр үргэлжилж буй жагсаал, шаардлага дуусах болоогүй бололтой. Улс орны чухал асуудал учир та ч гэсэн анхаарлаа сайн хандуулаарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.