Хэн Facebook-т хамгийн их мөнгө цацав?

Сүүлийн 1 сард цахим орчинд тэр тусмаа Facebook дээр хэрэгтэй, хэрэггүй, хэн нэгнийг гүтгэж гүжирдсэн мэдээ, мэдээллүүд нэлээн явлаа. Одоо тэгвэл Facebook-т хэн хамгийн их мөнгө төлснийг хардаг хэрэг ээ.  

  • 💭 Meta Ads Library нь улс төр, нийгмийн асуудалтай холбогдолтой контент, постыг хэн мөнгө төлөн байж хамгийн их түгээж буйг харуулах зорилготой. Өөрөөр бол инфлүнсэр, компаниудын төлбөртэй контент тус жагсаалтад багтаагүй гэдгийг анхаараарай.

🤑 1 сар = $7,258

Сүүлийн 30 хоногт Монголоос Facebook-т $7,258-ын сурталчилгааны орлого оруулсны 95.9% буюу $6,961 нь Улаанбаатарчуудад зориулагджээ. Сурталчилгаанд хамгийн их мөнгө зарцуулсан ТОП-10 хаягийн 5 нь УИХ-ын гишүүдийнх бол хэвлэл мэдээллийн 3, хувь хүний 1, спортын 1 цахим хаяг байв. 

  • 💭 Жагсаалтыг тэргүүлж Төмөрдөшийн Баярхүү гэх хаяг Facebook дээр зөвхөн 1 сурталчилгаанд $891-ыг зарцуулсан бол араас нь Сэтгүүлч С.Будрагчаа 1 сурталчилгаанд $700-ыг, Vip76-н цахим хаяг 72 сурталчилгаанд $436-ыг тус тус зарцуулж удаалав. 
  • 👀 Харин ТОП-10-т багтсан 5 УИХ-ын гишүүн нь С.Бямбацогт, Х.Ганхуяг, Ж.Энхбаяр, Э.Батшугар, Б.Пүрэвдорж нар. Тэд сурталчилгаанд нийтдээ $1,646-ыг зарцуулсан байна. 

😲 90 хоногт $30,391

Харин өнгөрсөн 3 сараар харахад, Шуурхай Мэдээ гэх цахим хаяг 27 сурталчилгаанд хамгийн өндөр дүн буюу $2,827, Aimar News 24 сурталчилгаанд $2,374, Төмөрдөшийн Баярхүү 4 сурталчилгаанд $1,791 гэхчлэн зарцуулжээ

  • 👑 Бяцхан юм: Гэсэн ч Монголын Facebook сурталчилгааны ноён оргил болсон УИХ гишүүн Э.Батшугарын $68,323-ын рекордыг эвдэх хаа ч байсан юм. Түүний рекордыг одоогоор $43,961-ын гүйцэтгэлтэй явж буй ХҮН намын цахим хаяг л эвдэж магад.  

Эцэст нь… Meta Ads Library-н тайланг харвал улс төрчдөөс бусад зарцуулалт ихтэй хаягууд бүгд л хэн нэгний эрх ашгийг дэмжих, харлуулах зорилготой контент, постуудаар бөмбөгдсөн хаягууд. Lemon Press-н уншигчдад ПР хаягуудаас сэрэмжтэй, шүүлтүүртэй байгаарай гэж хэлэх нь илүүц биз ээ. Харин эргэн тойрны хүмүүстээ хэлж, сануулж байгаарай. 😇 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.