• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 26, 2024
Олон улс

Хятад уруудаж буй ХЗЗ-ээ аврах шийдвэрүүд гаргалаа

yld
Г.Аминаа
1 сарын 26, 2024
1 сарын 26, 2024

Хятадын ХЗЗ-ээс $6.3 их наяд арчигдлаа. 2021 онд оргилдоо хүрч байсан тус зах зээл ийнхүү унахад юу нөлөөлөв? Хятад хэрхэн арга хэмжээ авах гэж байна вэ?

Нээлттэй мэдээлэл

Хятадын төр санхүү, ЭЗ-ийн тоон мэдээллээ олон нийтэд зарлахаа больсноос үүдэн хөрөнгө оруулагчдын Хятадын ЭЗ-т итгэх итгэл алдарсаар. Улмаар гадаадын хөрөнгө оруулагчид өнгөрсөн оны II улирлаас энэ оны 1 сарын 19 хүртэл тус улсын ¥173.7 тэрбумын үнэлгээтэй үнэт цаасыг зараад байна. Тэгвэл үүний эсрэг Хятадын ЗГ ямар хариу арга хэмжээ авахаар болов?

50/50 

  • Мөнгө урсаж орлоо: Хятадын төв банкнаас банкнуудын заавал байлгах ёстой нөөцийг 2 сарын 5-наас эхлэн 0.5 нэгж хувиар бууруулж 7% хавьцаа хүргэхээр болжээ. Үр дүнд нь зах зээлд ¥1 их наядын хөрөнгө орж ирэх юм.
  • Хатуухан сануулга: Дотоодын ХЗЗ-ээ босгох гээд байхад гадаад руу хөрөнгө оруулаад байвал хэн дуртай байх вэ? Тодруулбал Бээжинд төвтэй Америкт хөрөнгө оруулдаг санд Шанхайн Хөрөнгийн Биржээс оффшор хөрөнгө худалдаж авахаа багасгах албан бус мэдэгдэл ирсэн байна.
  • Гаднаас дотогшоо: Мөн төрийн өмчит байгууллагуудын оффшор данснаас ¥2 их наядаар Хонконгийн биржээр дамжуулан дотоодын үнэт цаасыг худалдаж авахаар болсон аж. Түүнээс гадна дотоодын ХОС-гууд ¥300 тэрбумаар өөрсдийн хувьцааг авч дэмжих нь ээ.
  • Эрсдэлийг хаана: Гэхдээ ХЗЗ-ийн тогтворгүй байдлыг бууруулах хэрэгтэй тул төрийн өмчит Citic Securities (6030.HK) жижиг хөрөнгө оруулагчдад хувьцаа зээлэхээ больж, стратегийн хөрөнгө оруулагчдын шаардлагыг ихэсгэжээ. Гэвч энэхүү short арилжааг хорих арга 2015 оны уналтад нөлөөлөөгүй билээ.

Дүгнэхэд, гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын зах зээлийг сэргэхийг хүлээж байгаа бол Хятад арга хэмжээгээ ар араас нь гаргалаа. Ингээд харахаар аливаа улс ЭЗ-аа сайжруулахын тулд хөрөнгө оруулж, тус ХО-аас үүдэх эрсдэлийг тооцоолдог байх нь. Гэвч Монгол олдсоноороо хөрөнгө оруулах бус бэлэн мөнгө болгоод тараачих гээд байх юм…

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.