• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хуучирсан мэдээ/ 8 сарын 11, 2023
Тайлан

Кино үйлдвэрлэлийн томчуудын тайлан гарлаа

yld
М.Хулан
8 сарын 11, 2023
8 сарын 11, 2023

Кино урлагийн хорхойтнууд байвал анхаарлаа нааш нь хандуулаарай! Warner Bros, Disney, Paramount-н ээлжит улирлын тайлан гарсан байна шүү. 

Warner Bros: Шархаа нөхсөөр 

Warner Bros (WBD)-н орлого II улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс 5.4% өсөж $10 тэрбумд хүрлээ. Улмаар тэдний алдагдал өнгөрсөн оны мөн үед $3.4 тэрбум байсан бол $1.2 тэрбум болж багасжээ. Алдагдал буурахад тэдний үйл ажиллагааны зардал 75% буурсан нь ч нөлөөлөв. Дэлгэрүүлье, 

  • -1.8 сая: Компани шинэ хосолсон стриминг үйлчилгээ болох Max-с нийт 1.8 сая хэрэглэгчээ алдаад буй. Улмаар нийт хэрэглэгчийн тоо нь 95.8 сая болов. 
  • Задаргаа: Компанийн орлогыг задлан харвал, зар сурталчилгааны орлого 7.4% буурсан ч кино борлуулалтын орлого нь 6%, контентын орлого нь 18.5% тус тус өсжээ. 

Disney: Бүтцийн өөрчлөлтийн сүүдэрт

Disney (DIS)-н орлого өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үеэс 4% өсөж $22 тэрбумд хүрсэн ч шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Түүнчлэн компанийн бүтцийн өөрчлөлтийн зардал нь 63 дахин өсөж нийт зардал нь $19.7 тэрбум болсон тул алдагдал нь $460 саяд хүрэв. Мөн хэрэглэгчийн тоо нь өмнөх улирлаасаа 7.4% буурч $146 сая болжээ. Энэ нь Disney + Hotstar Энэтхэгт үйл ажиллагаа явуулахаа больсонтой холбоотой байв. Тайланг ухвал, 

  • Сегментээр: Disney Park, Experience and Product-н орлого 13% өсөж $8.3 тэрбумд хүрсэн ч Disney Media and Entertainment Disterbution-н орлого 6% буурч, $14 тэрбум болсон байна. 
  • Үнээ нэмнэ: Тус тайлантай хамт Disney 10-р сараас эхлэн зар сурталчилгаагүй стриминг үйлчилгээний үнээ $6.99-$9.99 болгон өсгөхөө зарласан юм. 

Paramount:

Paramount (PARA)-н орлого өнгөрсөн улиралд 2% буурч $7.6 тэрбумд хүрч алдагдал нь $299 саяд хүрсэн байна. Гэсэн ч тэдний стриминг үйлчилгээ болох Paramount+-н хэрэглэгчийн тоо 700,000-аар нэмэгдэж нийт 61 сая хэрэглэгчтэй болжээ. Цаашлаад, компанийн зар сурталчилгааны орлого 47% өссөн нь Pluto TV-н сурталчилгааны эрэлт хэрэгцээ ихтэй байгаатай холбоотой аж. Эсрэг талд тэдний ТВ-ийн сурталчилгааны орлого 10% буураад буй. 

Эцэст нь… Кино үйлдвэрлэлийн томчуудын II улирал нэг иймэрхүү. Ирэх улиралд хэр өөрчлөгдөх бол?

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.