• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 26, 2024
Хэвлэлийн мэдээ

Mining Week & MinePro 2024: Уул уурхайн салбарын ирээдүйг олон улсын туршлагаар тодорхойлох чуулган

lemonpress
Lemon Press
8 сарын 26, 2024
8 сарын 26, 2024

Та бүхнийг уул уурхайн салбарын худалдан авалт, ханган нийлүүлэлт, санхүүжилтийн талаар олон улсын болон дотоодын нэр хүндтэй байгууллагуудын туршлагаас хуваалцаж, өндөр ач холбогдолтой мэдлэг мэдээлэл авах боломжийг олгох “Mining Week & MinePro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтад урьж байна.

Энэхүү арга хэмжээ нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mining Week - 2024 уул уурхайн долоо хоног” арга хэмжээтэй хамтран зохион байгуулагдах гэж буй. Тус арга хэмжээ нь дараах хөтөлбөрүүдийг зохион байгуулж буйгаар онцлогтой юм. Үүнд:

  • Уул уурхайн худалдан авалтын өдөр: Эхний өдөр дэлхийн уул уурхайн салбарын худалдан авалтын ирээдүйн чиг хандлага, стратегийн шийдлүүдийг олон улсын болон дотоодын нэр хүндтэй байгууллагуудын хэлэлцүүлгээр танилцуулна.
  •  Уул уурхайн ханган нийлүүлэлтийн өдөр: Хоёр дахь өдөр олон улсын уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон ханган нийлүүлэгчдийн ирээдүйн чиг хандлагыг үзүүлэх бөгөөд өндөр ач холбогдол бүхий туршлага, мэдээлэл солилцоно.
  •  Уул уурхайн санхүүжилтийн өдөр: Гурав дахь өдөр дэлхийн хөрөнгө оруулалтын томоохон сангуудын нэг болох BlackRock “Уул уурхайн санхүүжилтийн дэлхийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавина. Мөн Нэгдсэн Вант Улсын Экспортын Санхүүжилтийн агентлаг, Лондонгийн хөрөнгийн бирж, Лондонгийн Металлын бирж зэрэг дэлхийд нэр хүндтэй санхүүгийн байгууллагууд “Дэлхийн уул уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн боломжууд ба өөрчлөлтүүд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
  • Орон нутгийн ханган нийлүүлэгчдийг дэмжих хөтөлбөр: 21 аймгийн ханган нийлүүлэгчдийн төлөөлөлтэй түншлэлийн харилцаа тогтоох, орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилгоор тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэ төлбөргүй танилцуулах боломжийг олгох болно.
  •  Бизнесийн харилцаа холбоо тогтоох хөтөлбөр: Худалдан авагч, ханган нийлүүлэгч, дистрибьютер, санхүүгийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, түншлэлийн харилцаа бий болгох бизнесийн арга хэмжээг зохион байгуулна.
  • Олон улсын уул уурхайн ассоциацийн дугуй ширээний уулзалт: Салбарын тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар олон улсын уул уурхайн холбоодын дугуй ширээний уулзалт зохион байгуулагдана.
  • Олон улсын үзүүлэн: Энэхүү арга хэмжээ нь олон улсын худалдааны агентлагууд, элчин сайдын яамдуудын оролцоотой бөгөөд гадаад худалдааны бодлого, санхүүжилт, бусад боломжуудыг танилцуулна.
  • National Operator Challenge: Монгол улсын шилдэг хүнд машин механизмын операторуудын аваргуудыг шалгаруулах тэмцээн болох юм. Тодруулбал, экскаватор, бульдозер, лодер, дамп трак гэсэн үндсэн 4 төрөлд зохион байгуулагдах ба операторуудын ур чадварыг сайжруулах, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сурталчилж, техник технологийн дэвшлийг танилцуулах зорилготой.

Зохион байгуулагч: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

Огноо: 2024 оны 10 сарын 2-5

Байршил: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд (Улаанбаатар хотын төвөөс 39км-т)

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: www.minepro.mn

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.