• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хуучирсан мэдээ/ 3 сарын 29, 2024
Opinions
Lemon Press
/ 3 сарын 29, 2024

“Тогтвортой” койныг тойрсон зохицуулалтын сорилтууд

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаараар Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн хамтран үүсгэн байгуулагч, Партнер өмгөөлөгч Э.Энхцэцэгийн “Тогтвортой” койныг тойрсон зохицуулалтын талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Криптовалютын зах зээлд тогтвортой койн (Stable Coin)-ы үнэ цэн 2023 оны төгсгөлд $135 тэрбумд хүрсэн бөгөөд ирэх жилүүдэд өсөлтөө хадгална гэсэн төсөөлөл бий. Бусад криптовалюттай харьцуулахад тогтвортой койны хэрэглээ өргөн хүрээг хамарч буй нь түүнийг хил дамнасан төлбөрт ашиглахад хялбар байгаатай холбоотой. Гэвч тогтвортой койн “тогтвортой” байх уу, гэх асуудал, ялангуяа тогтвортой койныг төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) технологид ашиглаж байгаа явдал нь үр дүнтэй зохицуулалтыг шаардаж байна. Тиймээс энэхүү санхүүгийн технологийн инновацын хөгжлийн хязгаарлахгүйгээр, түүний дагуулж буй эрсдэлүүдээс сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах хүрээнд зохицуулалтын орчныг сайжруулах хэрэгцээ байсаар байна. 

Тогтвортой койны ойлголт ба хэрэглээ

Тогтвортой койны үнэ цэн үнэт метал, үл хөдлөх хөрөнгө зэрэг бодит хөрөнгө эсхүл валюттай уягдаж тогтдог бөгөөд криптовалютын хамгийн том сорилт болох ханшийн савлагааг тогтворжуулах үндсэн зорилготой. Биткойн, Этериум, EOS гэх мэт өөр өөр блокчэйн дээр хөгжүүлэгдэх боломжтой тул шилжүүлэг хийхэд аюулгүй тогтвортой байдал нь тухайн блокчэйнд хэрэгжүүлж буй аюулгүй байдлын арга хэмжээнээс хамааралтай байдаг. 

  • Харин төрлийн хувьд алгоритм эсхүл тухайлсан хөрөнгөд суурилах ба алгоритмд суурилсан бол тогтвортой байдал нь нөгөө төрөлтэйгөө харьцуулахад бага

Давуу болон сул тал

Тогтвортой койны хэрэглээний хамгийн том давуу талуудаас нэрлэвэл, төлбөрийн үйлчилгээнд зардал бага шуурхай байх шийдлийг нэвтрүүлсэн ба ялангуяа улс дамнасан төлбөрт ашиглагдаж буй нь энэ салбарын экосистемийн хурдтай өсөлтийг дэмжих тулгуур хүчин зүйл болсон гэж үзэж байна. Мөн уламжлалт санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй хэрэглэгч нарт дижитал эдийн засгийн хөгжилд оролцох боломжийг олгож бусад криптовалюттай харьцуулахад өргөн хүрээнд ашиглагдах боломжтой юм. 

Гэсэн хэдий ч тогтвортой койны хэрэглээ дэлхий даяар нэмэгдэж байгаа нь мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, төлбөр тооцоо, шударга өрсөлдөөнд хамаарах шинэ төрлийн эрсдэлүүдийг үүсгэж буйг дурдах нь зүйтэй. Тиймээс эдгээр эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүрээнд дэлхий улсуудын зохицуулагч байгууллагууд өөрсдийн улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хөгжил, онцлогт нийцүүлэн тухайлсан зохицуулалтыг бий болгож, улам боловсронгуй болгоход анхаарах болов. 

Тогтвортой койны зохицуулалтын хандлагууд 

Мөнгөний захад үйл ажиллагаа явуулж буй сангуудын засаглал, ил тод байдлын асуудлыг шийдвэрлэх замаар тогтвортой койныг цахим мөнгө эсхүл төв банкны дижитал валютын хэрэглээтэй холбох, хувийн тогтвортой койныг уламжлалт банкны хадгаламжтай адил хадгалахыг хориглох зэрэг зохицуулалтыг хийгээд буй. Үргэлжлүүлээд, улс орнуудын тогтвортой койныг хэрхэн зохицуулж байгааг сонирхоцгооё. 

Европын Холбоо 

Европ Холбооны тус криптовалютын зохицуулалтын хандлага нь эрсдэлд суурилсан загварыг баримталж, Крипто-Хөрөнгийн зах зээлийн зохицуулалт (MiCA) нь зөвхөн төвлөрсөн буюу тогтвортой койн гаргагч болон түүгээр үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд, хувь хүнд үйлчилдэг. Түүнчлэн тогтвортой койныг төрлөөс нь хамааруулан цахим мөнгө болон хөрөнгөд суурилсан токен гэж ангилсан байдаг. Гэвч уг зохицуулалтад ухаалаг гэрээгээр ажиллаж буй төвлөрсөн бус тогтвортой койны зах зээл шууд хамаарахгүй үлджээ. 

Америкт

Америкт бол тухайн тогтвортой койн үнэт цаасны шинжийг хангаж байгаа бол үнэт цаасны зохицуулалт үйлчилдэг. Тодруулбал, тогтвортой койн хөрөнгө оруулалтын гэрээ эсхүл хадгаламжийн бичгийн шинжийг агуулах тохиолдолд үнэт цаасанд хамаарна. Хөрөнгө оруулалтын гэрээг 4 шалгуур хэсэг бүхий Howey, хадгаламжийн бичгийг Reve гэсэн хууль зүйн тестээр шалгаж тогтоох боломжтой. Эдгээр нь илүү де-факто зарчмаар одоогийн хуулиудын зохицуулалтад хамаарах эсэхийг тогтоож буй хэлбэр бөгөөд тогтвортой койн, түүний гаргагчид тухайлан чиглэсэн зохицуулалтын хандлага тодорхойгүй байна. 

Азид

Азийн орнуудаас Япон болон Сингапурын зохицуулалтын чиг хандлагыг судалж үзэхэд, Японы зохицуулалт санхүүгийн тогтвортой байдал, хэрэглэгчийн хамгаалалт, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг гэсэн үндсэн 3 асуудалд төвлөрч байна. Энэ хүрээнд зөвхөн банк, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэгч болон итгэлцлийн үйлчилгээ үзүүлж буй компаниуд тогтвортой койныг дижитал валют хэлбэрээр гаргах эрх олгогдсон. 

  • Сингапурын санхүүгийн үйлчилгээний зохицуулагч MAS (Monetary Authority of Singapore)-с зөвхөн нэг валютад уягдсан тогтвортой койн гаргаж буй үйл ажиллагааг Төлбөрийн үйлчилгээний хуулиар зохицуулж, лицензээр эрхлэх төлбөрийн үйлчилгээнд нэмэлтээр

Европ, Америк, Азийн улсуудын тогтвортой койныг зохицуулж буй хандлагаас харахад зохицуулалтын зорилго болон хамрах хүрээ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд холбоотой эрсдэлийг бууруулах, хэрэглэгч, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалахад төвлөрч буйг харж болох юм. 

Тогтвортой койны зохицуулалтын гол сорилт

Тогтвортой койныг гаргах, засаглах үйл ажиллагааг DAO (Decentralized Autonomous Organization) үл танигдах төвлөрсөн бус этгээд хэрэгжүүлж буй тохиолдолд хэрхэн зохицуулалт хийх нь сорилт болсон хэвээр. Учир нь энэ тохиолдолд тогтвортой койны үнэ цэн тодорхой валютад уягдах бус DAO оролцогчдын саналаар тогтоосон аль ч, хэдэн ч төрлийн криптовалют, барьцаалсан бусад дижитал хөрөнгөд суурилах боломжтой. Мөн DAO нь төвлөрсөн бус платформ тул аливаа асуудал, зөрчил үүсэхэд хэн нэгэн тодорхой этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжгүй нөхцөл байдал үүсгэдэг. Үүнээс гадна блокчэйн дээр гүйлгээ хийсэн хаяг шууд харагддаг ч тэдгээр хаяг крипто хөрөнгийг эзэмшиж буй этгээдийг шууд тодорхойлохгүй тохиолдлууд элбэг байгаа нь зах зээлийг урвуулж буй этгээдийг тогтоох боломжгүй болгох, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлэхэд сорилт болсоор байна. 

Шийдэл

Зохицуулалтын дээрх сорилтуудыг шийдвэрлэхэд тогтвортой койн гаргагч болон түүнд суурилсан үйлчилгээ үзүүлж буй этгээдийг бүртгэх, зөвшөөрөл олгох зохицуулалтыг боловсронгуй болгох нь нэн шаардлагатай байгаа. Тогтвортой койн гаргагч, үйлчилгээ үзүүлэгч нарт санхүү, технологи, аюулгүй байдлын шаардлага тогтоохдоо тэдгээр шаардлагуудыг биелүүлэх замаар эрсдэлийг бууруулах эсхүл сэргийлэх боломж бий эсэхийг урьдчилан судалж, тогтоох нь зохицуулагч байгууллагын анхаарах асуудал юм. Мөн үүгээр хязгаарлагдахгүй, экосистемийг бүхэлд нь харж, тогтвортой койны тухайн улсын санхүүгийн зах зээл, ялангуяа төлбөрийн үйлчилгээнд бий болгох давуу тал болоод санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлийг хамтад нь үнэлж, түүнд суурилан бодлого, зохицуулалтыг төлөвлөх нь үр дүнтэй. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.