• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 19, 2023
Зах зээл

ХААН Банк Монголын анхны ногоон бонд гаргаж $60 саяын санхүүжилт татлаа

yld
С.Ангирмаа
3 сарын 19, 2023
3 сарын 19, 2023

Олон улсын санхүүгийн корпорац (IFC) ХААН Банкнаас гаргасан Монголын хамгийн анхны ногоон бондод хөрөнгө орууллаа.

  • IFC: Тэд хөгжиж буй орнуудын уур амьсгалд тохирсон ухаалаг төслүүдийг санхүүжүүлэгч томчуулын нэг. IFC 2022 онд 20 валютаар 187 бонд гаргаж, $11.6 тэрбумын санхүүжилт босгожээ.

$60 сая & Ногоон бонд

IFC нь Монголын анхны ногоон бондын эх үүсвэр босгох ажлыг зохион байгуулж, $15 саяын хөрөнгө оруулалт хийсэн аж. Түүнчлэн Нидерландын хөгжлийн банк $35 сая, байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулдаг MicroVest компани $10 саяын санхүүжилтийг тус тус олгосноор ХААН Банкнаас гаргасан ногоон бонд нийт $60 саяын санхүүжилт татаад буй.

  • Зорилго: Тус санхүүжилтээр Монголын ногоон болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих юм. Түүнчлэн энэхүү бонд нь 5 жилийн хугацаатай байх аж.

🔍 Том зургаар…

Монгол 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7% бууруулахаар зорилт тавиад буй. Энэ зорилтод хүрэхийн тулд жилд ойролцоогоор $413 саяын санхүүжилт шаардагдана. Үүний 80%-ийг олон улсын хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлээс бүрдүүлэх юм. Тэгэхээр анхны ногоон бондоор татсан санхүүжилт нь энэ жил шаардагдах санхүүжилтийн 14.5%-ийг бүрдүүлсэн гэсэн үг.

  • Ач холбогдол: IFC-с ХААН Банкны ногоон бондод оруулсан хөрөнгө оруулалт нь Монголын банкны салбарын нийт зээлийн багцад ногоон зээлийн багцын эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ. Тодруулбал, одоо 1.4% байгааг 2030 он гэхэд 10% болгох юм.

Асуудал ба шийдэл

Та бидний мэдэж байгаагаар Улаанбаатарын агаарын бохирдлын түвшин дэлхийд өндөрт эрэмбэлэгдэж байгаа. Түүгээр ч зогсохгүй дундаж температурын өсөлт, ган гачиг гээд манай экосистемд дарамт учруулж буй зүйлс зөндөө. Тиймээс ногоон бонд, ногоон зээл нь эдгээр асуудлыг шийдэх боломж. Гол нь боломжийг ашиглаж үр дүн гаргах чухал…

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.