• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 30, 2022
Бизнес

Голомт банкны IPO-н захиалга 148%-ийн биелэлттэй хаагдлаа

yld
Д.Эрдэнэдаваа
11 сарын 30, 2022
11 сарын 30, 2022

Голомт банкны IPO-н захиалгын үнийн дүн ₮175.8 тэрбумд хүрч 148%-ийн биелэлттэй хаагдлаа. Ингэснээр тэдний ХЗЗ-ээс татан төвлөрүүлсэн дүн нь ээлжит түүхэн хэмжээг тогтоов.

Түүх шинэчлэгдсэн нь...

Төрийн банк (SBM)-ны IPO дуусахад захиалгын дүн болон биелэлтийн хувь нь Монголын ХЗЗ дээрх хамгийн хамгийн болоод буй талаар бичиж байлаа. Гэтэл яг 55 хоногийн дараа энэ түүхийг Голомт банкны IPO шинэчлэх нь тэр. Тэдний босгосон ₮118.8 тэрбумын хөрөнгө нь сүүлийн 10 IPO-р босгосон ₮246.9 тэрбумын 48.1%-ийг дангаараа бүрдүүлж буй. Мөн нийт хөрөнгө оруулалтын захиалга нь ₮175.8 тэрбумд хүрсэн нь урьд харагдаагүй өндөр дүн боллоо.

Тэд хэрхэн энэ хэмжээний хөрөнгийг татав?

  • Стратегийн хөрөнгө оруулагчид 80%: Тэд нийт хувьцааны 80% буюу ₮82.6 тэрбумыг нь стратегийн хөрөнгө оруулагчдаасаа татан төвлөрүүлсэн. Стратегийн хөрөнгө оруулагчид нь багадаа ₮200 саяын хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй ба IPO-с хойш 6 сараас дээш хугацаанд хувьцааг тусгаарлах нөхцөлтэй.
  • Олон нийт 20%: Харин үлдсэн 20% буюу ₮20.7 тэрбумыг нь олон нийтийн хөрөнгөөр босгожээ. Манай уншигчид уг түүхэн хөрөнгө оруулалтын нэг хэсэг нь шүү дээ. Учир нь бидний явуулсан Голомт банкны IPO оролцох эсэх талаар асуулгад бараг 500 хүн оролцсоны 53.2% нь оролцоно хэмээн хариулсан байсныг уламжилъя.

Жич: Greenshoe-тэй холбоотойгоор дээрх харьцаа өөрчлөгдөх боломжтой. 

Хэрхэн хуваарилах вэ?

Тэдний IPO-н захиалга татан төвлөрүүлэх дүнгээсээ 1.5 дахин давж биелсэн. Үүнтэй холбоотойгоор Голомт банк болон андеррайтер нь нэмж 80.4 сая хувьцааг стратегийн бус хөрөнгө оруулагчдад хуваарилахаар болсон. Хэдий нэмж хувьцаа гаргасан ч хөрөнгө оруулагчдын эрэлтийг хангаж чадахгүй тул ₮12,850 хүртэлх бүх захиалгыг 100% биелүүлж түүнээс давсан үнийн дүн бүхий захиалгуудыг хувь тэнцүүлэх аргаар хуваарилах юм. Харин стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга 100% биелнэ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.