
SouthGobi (1878.HK) болон Татварын Ерөнхий Газрын хоорондох татварын маргааныг компанид ногдуулсан татварын хэмжээг багасгаж шийдвэрлэв.
🫣 Асуудал эндээс эхлэв
2023 онд ТЕГ компанийн Монголд 100% эзэмшдэг охин компани болох SouthGobi Sands-н 2017-2020 оны хоорондох татварын аудитын үр дүнд үнэлгээ хийн $75 сая татварын торгууль ногдуулж, 2024 онд торгуулиа хоцроосон шалтгаанаар $85 сая болгон нэмэгдүүлж байв. Компани тус шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдэж байсан. Улмаар өнгөрсөн 7 хоногт Татварын маргаан таслах зөвлөлөөс ногдуулсан $80 саяын татвараа $25 болгон бууруулж, талууд тохиролцсон байна.
🔜 Цаашид яах вэ?
2023 оны хагас жилд $40.5 саяын алдагдал хүлээж байсан тэд өнгөрсөн оны хагас жилд $15 саяын ашигтай ажилласнаа мэдээлж байсан. Тус хугацаанд нүүрний борлуулалт нь ч 33% өсөж 1.2 сая тн-д хүрсэн байдаг.
Эцэст нь… SouthGobi Resources урт хугацаандаа Хятадаас 40 км-ийн зайд байрших Овоот толгой уурхайн үйл ажиллагаандаа голлон төвлөрөх төдийгүй 2 гол хувьцаа эзэмшигчтэйгээ стратегийн түвшинд хамтран ажиллахаа мэдэгдэж байсан. Юутай ч татварын маргаан дууслаа. Цаашид татварын маргаан үүсэж буй шалтгаан, зохицуулалтын орчноо цэгцлэхгүй бол аль аль талдаа хохиролтой яваад л байх уу?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.