• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 6, 2024
Санхүү

Хувьцаат компаниудын 53.9% нь кодексийн хэрэгжилтийн давтан үнэлгээгээ хийжээ

yld
Г.Аминаа
2 сарын 6, 2024
2 сарын 6, 2024

Санхүүгийн Зохицуулах Хорооноос (СЗХ) 2023 оны 3-р сард 104 хувьцаат компаниудын (ХК) кодексийн хэрэгжилтийг үнэлэхэд дунджаар 53.3%-тай гарч байв. Үүний дараа компаниудад үнэлгээгээ сайжруулах үүрэг даалгавар өгч оны сүүлд дахин үнэлэхэд 17.1 нэгж хувиар сайжирсан байна. Гэхдээ…

  • Компанийн засаглалын кодекс: Энэ нь компанийн үйл ажиллагааны горимыг тогтоож өгдөг зохион байгуулалтын зарчмууд юм. Үндсэн 9 зарчмаас бүрдэх уг үзүүлэлт нь хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой. Түүнчлэн МХБ (MSE) дээр тухайн компанийг ангилахдаа уг үзүүлэлтийг харгалзаж үздэг.

2023 онд хэр байв?

СЗХ кодексийн үнэлгээний тайланг гаргахдаа МХБ дээрх I-III ангиллын компаниудын ТУЗ болон түүний дэргэдэх хороодын үйл ажиллагаа, цахим хуудас дахь мэдээллийн шинэчлэлт зэргийг судалсан аж. Ингэхэд бүх компаниуд 1 үзүүлэлт дээрээ “F” дүн авчээ. Тодруулбал,

  • Үнэлж чадахгүй: Ихэнх нээлттэй компаниуд ТУЗ-ийн дарга, гишүүдийн ажлыг үнэлж чадахгүй байна. Тодруулбал тус үзүүлэлтийг I ангиллын компаниудын 8%, II, III ангиллын компаниудын 4% нь л хэрэгжүүлжээ.
  • Нөгөө талаас компаниуд ТУЗ-ийн дэргэдэх хороодын бодлого, журмын зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ маш сайн байв. Мөн мэдээллийн ил тод байдал, хөндлөнгийн аудиторыг томилох ажлыг дийлэнх компаниуд гүйцэтгэжээ.

Цаашлаад, ангилал тус бүрээр кодексийн хэрэгжилтийг харвал,

  • Тэргүүлэгчид: I ангиллын компаниудын 92.6% нь давтан үнэлгээгээ явуулсан бөгөөд 2023 оны I улиралд дунджаар 59.2%-ийн хэрэгжилттэй байсан үнэлгээгээ 83%-д хүргэж чаджээ.
  • Хичээсээр: Харин II ангиллын 43.7% нь л 12-р сард давтан үнэлгээгээ ирүүлж хэрэгжилт нь 46.5%-иас 67.2% болж нэмэгдсэн байна.
  • Муу сурагчид: III ангиллаас 11% нь л кодексийн үнэлгээгээ бүрэн явуулсан бөгөөд оны эцэст 43.8%-иас 1 нэгж хувиар л нэмэгджээ. Тоогүй, тоогүй…

Эцэст нь, ХК-иуд кодексийн үнэлгээгээ тогтмол гаргах ёстой ч дөнгөж 53.9% нь 2 дахь тайлангаа ирүүлжээ. Уг нь байнга гаргах бүрд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж бүрдэх юм сан. Сонирхуулахад, энэ мэт асуудлыг шийдэхийн тулд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-иас “Компанийн үйл хэргийн гарын авлага”-ыг гаргасан шүү, уншаарай.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.