• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 24, 2023
Технологи

Капитрон банк шинэчлэгдсэн “Дижитал банк”-ийг зах зээлд нэвтрүүлэв

yld
С.Ангирмаа
4 сарын 24, 2023
4 сарын 24, 2023

Капитрон банк бүхий л үйл ажиллагаагаа цахимжуулах зорилгынхоо хүрээнд цахим банкныхаа суурь дэд бүтцийг шинэчлэн, хиймэл оюун ухаанд суурилсан шинэчлэгдсэн “Дижитал банк”-ийг зах зээлд нэвтрүүлэв.

Ирээдүйд шилж

Дижитал банк нь онлайн болон мобайл апп-аар ажиллах бөгөөд 1 удаа салбар дээр очиж гэрээ хийсний дараа данс нээх, мөнгө байршуулах, төлбөр төлөх, гадаад, дотоод шилжүүлэг хийх, зээл авах зэрэг банкны төрөл бүрийн гүйлгээг хийх боломжтой.

  • Шийдэл: Дижитал банкнууд хиймэл оюун ухаан, дата аналитик зэрэг дэвшилтэт технологийг ашиглан үйлчлүүлэгчдэдээ шинэлэг санхүүгийн шийдлүүдийг санал болгодог.
  • Давуу тал: Тэд уламжлалт банкнуудыг бодвол үйл ажиллагааны зардал багатай учир харилцагчдад бага шимтгэлийг санал болгож буй.
  • Аюулгүй байдал: Түүнчлэн дижитал банкийг хэрэглэснээр 2 хүчин зүйлийн баталгаажуулалт гэх мэт аюулгүй байдлын функцуудыг ашиглан хамгаалалтаа нэмэгдүүлэх боломжтой.

Олон улсад…

Forbes Advisor энэ сард 60 дижитал банканд дүн шинжилгээ хийж шилдгүүдийг шалгаруулаад буй. Ингэхдээ банк тус бүрийн хэрэглэгчдэд санал болгож буй бүтээгдэхүүний санал, хадгаламжийн хүү, хураамж, дижитал туршлага зэргээр эрэмбэлсэн аж. Тус эрэмбийг өвөрмөц урамшууллын хөтөлбөр, ипотекийн төрөлжсөн бүтээгдэхүүнийг санал болгодог Quontic банк тэргүүлэв. Тэгэхээр дижитал банк сонгохдоо Forbes-н ашигласан шалгууруудыг харгалзвал зохилтой.

Харин Монголд Капитрон банк дижитал банкийг нэвтрүүлэн дижитал банкны жилийн хураамж болон дижитал банк доторх, банк хоорондох шилжүүлгийг 7 сарын 16 хүртэл чөлөөлж буй. Цаашлаад шинэ зээлдэгчдэд богино хугацаат онлайн зээлийн хүүгээ бууруулах, зээлийн эрхийн хэмжээгээ нэмэгдүүлэх зэрэг 5 урамшууллын эрх олгож байгаа аж.

Эцэст нь… Дижитал банк нь наад талдаа хэрэглэгчдийн амьдралыг хөнгөвчилж байгаа ч илүү өргөн хүрээнд харвал санхүү, нийгэм, эдийн засагт инновац, технологиороо дамжуулан өөрчлөлт авч ирж байгаа билээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.