• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Бизнес

Худалдааны дайны дараагийн золиос: Shein, Temu 

yld
М.Хулан
4 сарын 18, 2025
4 сарын 18, 2025

Хятадын цахим худалдааны аварга Temu болон Shein Америк дахь зар сурталчилгааны зардлаа танаж, энэ сарын сүүлээр үнээ нэмэхээ мэдэгдэв. 

  • 5 сарын 2-ноос Хятадаас Америкт нийлүүлж буй хямд үнэтэй барааны тээвэрлэлтийн татварыг 90% буюу ойролцоогоор $75-$150 болгож байгаа. Өмнө нь $800-оос доош үнэтэй барааг татваргүй тээвэрлэдэг байсан юм. 

🌚 Татваргүй бараа = Хямдхан хог

Улмаар Shein болон Temu хэлэлцсэн мэт тарифаас үүдэн 4 сарын 25-наас үнийн зохицуулалт хийж бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэдгийг мэдэгдлээ. Цар тахлаас хойш цахим худалдаа тэр дундаа Хятадын цахим худалдааны платформууд барууны орнуудад эрчтэй алдаршиж зах зээлд хөөрхөн орон зайтай болсон. Үүнд Америкийн татваргүй барааны бодлого нөлөөлж байв. Тодруулбал, сүүлийн 11 жилд Хятадаас тус улс руу урссан татваргүй бараа, бүтээгдэхүүн 10 дахин өсөж 1.4 тэрбум боодолд хүрчээ. 

  • 🌠 Анх 2022 онд Temu зах зээлд хөл тавьж, 7 сарын дотор 100 сая хэрэглэгч, 2 жилийн дотор дэлхийн 79 орны зах зээлд үйл ажиллагаа явуулах болсон. 
  • 💥 Цаашлаад, Temu-н орлого сүүлийн 3 жилд параболик хөдөлгөөнтэй өсөж, өнгөрсөн жил $70.8 тэрбумын борлуулалттай ажиллажээ. Гол зах зээл нь Америк буюу нийт хэрэглэгчдийнх нь 40%-ийг бүрдүүлдэг гэхээр одоо орлого нь огцом буурах нь дээ. 

Татвар нэмэгдэж, үнэ өсөх сургаар  сүүлийн 2 жил Америкийн AppStore-н ТОП-5 апп-д багтаж ирсэн Temu одоо 75-рт, Shein 58-рт бичигдэх болов. Угаас тэд хямд үнээрээ л гарч ирсэн байхад энэ давуу талаа алдчихаар хэн тэднийг сонирхоно гэж? 

🛑 Эрсдэл 

Тарифын улмаас Temu Meta (META), X, YouTube дээрх зар сурталчилгааны зардлаа 1 сарын дотор 31%, Shein сүүлийн 14 хоногт 19% тус тус бууруулаад байна. Тэднээс гадна бусад компаниуд ч ойрын хугацаанд зар сурталчилгаа хийх бус хэрхэн үнээ эвтэйхэн тохируулж тэсэж үлдэх вэ гэдэгт л анхаарах төлөвтэй. 

Эцэст нь… Сүүлийн 1 сар өглөө болгоныг өөр тарифтай угтаж байна даа. Тарифын эсрэг компаниудын хэрэгжүүлж буй ажлууд яг л цар тахлын үеийг санагдуулам. Дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл хэт савласан хэвээр байвал Shein шиг энэ жил IPO хийнэ гэсэн компаниуд ахин 1 жил өнжих шинжтэй. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.