• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 6, 2023
Судалгаа

Сурагчид Монголын ирээдүйд итгэлгүй байна 

yld
С.Ангирмаа
6 сарын 6, 2023
6 сарын 6, 2023

Монголын нийт хүн амын 5.5%-ийг бүрдүүлж буй 15-18 насны сурагчид улс төрийн талаар хэр их сонирхдог бол? Энэ удаад тус сэдэвтэй холбоотой судалгааг тоймлоё.

  • Судалгаа: Зориг Сан ТББ-ын Залуу манлайлал хөтөлбөрийн хүрээнд Нийгэм Улс Төрийн Боловсрол НҮТББ-тай хамтран 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт талаарх судалгааг боловсруулжээ. Үүнд 1,146 сурагч хамрагдсан аж.

Сурагчид улс төрийг сонирхдог уу?

Судалгаанд оролцогчдын 19.4% нь улс төрийг маш их, ер нь сонирхдог гэж хариулсан байна. Нас ахих тусам улс төрийг сонирхох байдал нэмэгддэг зүй тогтлын дагуу сурагчдын улс төр сонирхох байдал нь нас нэмэгдэх тусам өсөж буй. Цаашлаад,

  • Нөлөөлөгчид: Сурагчдын 71% нь эцэг эхтэйгээ ямар нэг байдлаар улс төрийн яриа өрнүүлсэн бол 55% нь багштайгаа огт улс төрийн яриа өрнүүлж байгаагүй аж. Тэгэхээр сурагчдын улс төрийн талаарх суурь мэдлэгт эцэг эхийн нөлөө илүү өндөр байдаг байх нь. Харин багш нарын хувьд энэ тал дээр анхаарахгүй бол ч…
  • Тэд сонгуульд оролцох уу? Хэрвээ та сонгуулийн насанд хүрсэн байсан бол сонгуульд оролцож саналаа өгөх үү гэсэн асуултад 74% нь тийм, 10% нь үгүй, 15% нь хэлж мэдэхгүй байна гэж хариулжээ. Учир нь тэдний багагүй хувь буюу 18.9% нь сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн гэж хардаг аж.

Итгэлгүй…

Цаашлаад, өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн судалгаанд оролцогчдын 54% нь Монголын ирээдүйд бага болон огт итгэлгүй байгаа бол 36% нь дунд зэрэг итгэлтэй, ердөө 10% нь л бүрэн итгэлтэй байгаа юм. Учир нь тэдний нүдээр авлигал болон боловсролын системийн чанар зэрэг нь асуудал болж буй.

  • Гэхдээ: Хэдий сурагчдын дунд улс төрийн сонирхол сул, ирээдүйд итгэлгүй байгаа ч 97.3% нь ямар нэгэн байдлаар улс төрийн чиглэлээр нэмэлт мэдээлэл, сургалт авахыг сонирхож буй. Мөн 91% нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах сайн дурын ажил хийх боломж олдвол хийнэ гэж хариулжээ.
NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.