• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 1, 2023
Зах зээл

Хятадын махны хэрэглээ Америкийнхаас 2 дахин их байна

yld
С.Ангирмаа
3 сарын 1, 2023
3 сарын 1, 2023

Хятадууд 2021 онд 100 сая тонн мах хэрэглэсэн нь дэлхийн нийт махны 27%-ийг бүрдүүлсэн байна. Тэдний махны хэрэглээ нэмэгдсээр…

Хамгийн том ЗЗ & Хэрэглээ

McKinsey-н хийсэн Хятадын хэрэглэгчийн тайланд дурдсанаар тэдний 57% нь тогтмол мах иддэг аж. Энэ нь барууны зах зээлээс тэр дундаа Германы хэрэглэгчдийн үзүүлэлтээс 17 нэгж хувиар их гэсэн үг. Тэгэхээр Хятадад дэлхийн хамгийн том махны зах зээл бий болжээ. Тэдний зах зээлийн онцлог нь:

  • 🐷: Бусад орнуудаас ялгаатай нь Хятадад гахайн махны хэрэглээ давамгайлдаг. Тэд 2021 онд 57 сая тонн гахайн мах хэрэглэсэн нь нийт махны хэрэглээний 60%-ийг бүрдүүлжээ.
  • 🍗: Үргэлжлүүлээд Хятадын махны цэсийн 2-рт тахианы мах ордог бөгөөд хэрэглээ нь 2017-2021 он хүртэл жилд 7% өсөж 25 сая тоннд хүрчээ. Харин жагсаалтын 3-рт үхрийн мах бичигдэж буй.

Хандлага

Хятадад өндөр болон дундаас дээш орлоготой өрхийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд 2025 он гэхэд нийт өрхийн 50%-ийг бүрдүүлэх аж. Тиймээс тэдний 28% нь гахайн махны хэрэглээгээ багасгаж оронд нь өндөр үнэтэй үхрийн махыг сонгох хандлагатай байгаа юм. Улмаар Хятадын үхрийн махны хэрэглээ 2026 он хүртэл жилд 2% өсөх төлөвтэй байна. Түүнчлэн Хятадын ресторанууд ихэвчлэн хөлдөөсөн мах хэрэглэдэг тул хөлдөөсөн махны хэрэглээ жилд 8% өсөх нь.

Бидэнд боломж бий

Хятадын махны зах зээл тэлж байна гэхээр бид махны экспортоо нэмэгдүүлж болох нь ээ дээ. Гэтэл сүүлийн 3 жилд Монголын махны экспорт буурч 2022 онд нийт 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон. Харин Хятад руу өнгөрсөн онд $17.2 саяын лаазалсан махан бүтээгдэхүүн, $27.9 мянгын дайвар мах л экспортолжээ. Тэгэхээр бид махныхаа чанар, стандартыг сайжруулж экспортоо солонгоруулах хэрэгтэй байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.