• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 7, 2022
Санхүү

Банкны салбарын нийт зээлийн 13% нь цалингийн зээл байна

yld
Д.Эрдэнэдаваа
12 сарын 7, 2022
12 сарын 7, 2022

ББСБ-ын салбар сүүлийн 10 жилд 14 дахин томорч, тус ЗЗ-ын 4.9 сая (давхардсан тоогоор) хэрэглэгчдийн 92% нь цахим хэлбэрээр үйлчилгээ авдаг. Тэгвэл Монголын ТОП-5 банкны цахим зээл олголтыг харцгаая.

Цалингийн зээл

Банкны салбарт 10-р сард олгосон нийт зээлийн 13% нь цалингийн зээл байв. Цаашлаад, иргэдийн банкнаас авч буй 4 зээл тутмын нэг цалингийн зээл аж. Энэ нь аливаа гүйлгээнд иргэд банкны апп-ийг түлхүү ашигладаг болон цалингаа тухайн банкаар авдагтай холбоотой байж болох юм. Учир нь зарим банкны цалингийн зээлийн шаардлагад тус банкаар цалингаа авдаг байх гэж заадаг. Харин Хаан банк тэргүүтэй зарим банк сүүлийн 6 сар НДШ төлсөн байх шаардлага л тавьдаг байна. 

Хадгаламж барьцаалсан зээл

Энэ төрлийн зээлийн хэмжээг таны хадгаламжийн дүнгийн 80%-90%-д хэтрэхгүй байхаар тогтоодог. Зээлийн хүү нь хадгаламжийн хүүгээс өндөр байх ба банкнаасаа хамаарч хадгаламжийн хүү дээр 4%-7.2%-ийн хүүг нэмж тооцдог. За тэгээд хадгаламжтай байхад банкны апп ашиглан бичиг баримт бүрдүүлэхгүйгээр зээл авч болох нь ээ.

Бусад зээл

ТОП-5 банкны апп-д дээрх 2 сонголтоос гадна заримд нь бусад зээлийн боломжтой. Тухайлбал, Хаан банкны апп-д ПОС-ын орлого барьцаалсан зээл, хэрэглээний зээлийг цахимаар авах боломжтой.

  • ПОС-ын орлого барьцаалсан зээл: Үүнийг ЖДҮ эрхлэгчид авах боломжтой ба 6 сарын хугацаатай ₮30 сая хүртэлх зээл авч болно.
  • Хэрэглээний зээл: Өөрийн хийж буй худалдан авалтынхаа нэхэмжлэхийн дугаарыг оруулаад авч болдог зээл. Зээлийн хэмжээний хувьд ₮20 сая хүртэл, хугацааны хувьд ихдээ 30 сар аж.

Хас банкны апп-д ч мөн хэрэглээний зээл, орон сууцны зээл, бизнесийн зээлийн сонголт байгаа ч салбарт очиж эрхээ нээлгэх хэрэгтэй гэх анхааруулга гарч ирж байв.

Эцэст нь... Тогтмол 6 сар НДШ төлсөн хэн бүхэн нео банк болох М банк дээр очиж цаасан гэрээ хийсний дараагаар цахим зээл авч болох аж. Түүнчлэн Богд банк (BOGD)-ны хувьд тус банкны дансны орлогоо батлаад ₮500,000 хүртэл зээл авч боломжтой. Ер нь бүх юм цахимжаад зээлээ хаанаас авдаг болоод байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.