• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 24, 2023
Эдийн засаг

Монголын 1.8 сая иргэн арилжааны банканд зээлтэй

yld
С.Ангирмаа
11 сарын 24, 2023
11 сарын 24, 2023

Өнгөрсөн сарын байдлаар Монголд 1.8 сая хүн арилжааны банканд зээлтэй байна. Тэгэхээр Монголчуудын 51% нь зээлтэй гэсэн үг. Сүүлийн 1 жилд л гэхэд зээлтэй иргэдийн тоо 163.6 мянгаар нэмэгджээ.  

Урд хормойгоор хойд хормойгоо

Өрхийн нийт зардал нийт орлогоосоо давсан байдаг нь бараг л жам болсон. Өнгөрсөн улирлын байдлаар л гэхэд өрхийн сарын дундаж зардал орлогоосоо ₮80.5 мянгаар илүү байна. Энэ л зээлтэй байхын үндэс болж буй.  

  • ₮15 их наяд: Өнгөрсөн сарын байдлаар арилжааны банкны иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдэл жилийн өмнөхөөс 29% нэмэгдэж  ₮15 их наядад хүрсэн байна.  
  • 1 хүний зээл = ₮8.5 сая: Түүнчлэн 1 зээлтэй иргэнд ногдох зээлийн үлдэгдлийн хэмжээ дунджаар ₮8.5 сая байгаа юм. Жилийн өмнө л энэ тоо ₮7.3 сая байв. Иргэдийн зээлийн хэмжээ жил ирэх тусам л талийж байна даа.   

Ямар зээл аваад байна? 

Иргэдийн түгээмэл авдаг зээлүүдийг ангилж харвал өрхийн хэрэглээний зээл хамгийн ихээр буюу жилийн өмнөхөөсөө 182.6% нэмэгдэж ₮307.9 тэрбумд хүрчээ. Өрхийн амьжиргааны өртөг инфляцын нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж байгаа тул үүнийг хангахын тулд зээлээ нэмэгдүүлж байгаа хэрэг.  

  • 1 тэтгэвэр авагчийн өр = ₮4.4 сая: Түүнчлэн тэтгэврийн зээлийн хэмжээ ч 134.7% нэмэгдэж ₮1.1 их наяд болжээ. Улмаар 1 тэтгэвэр авагчийн зээл ₮4.4 сая болсон байна. Харин цалингийн зээлийн үлдэгдэл хамгийн их буюу ₮4.1 их наяд байгаа юм.  
  • Эсрэг чиглэлд: Картын зээлийн үлдэгдлийн хэмжээ 15.7%, автомашины зээлийн 7.1% тус тус буурсан аж. Тэгэхээр эдийн засгийн тодорхойгүй энэ үед иргэд автомашины зээл гэх мэт их хэмжээний өр зээл авахаас илүү хэрэглээгээ залгуулахыг илүүд үзэж буй бололтой.  

Эцэст нь… Зөвхөн арилжааны банканд л ийм их зээл байна. Үүнээс гадна янз бүрийн зээлийн апп, ББСБ-д ч өчнөөн зээл байгаа. Зээлгүй монгол хүн та өдрийн од юм уу? 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.