• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 16, 2024
Хэвлэлийн мэдээ

ХААН Банк ногдол ашиг хуваарилна

lemonpress
Lemon Press
2 сарын 16, 2024
2 сарын 16, 2024

Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох ХААН Банк (KHAN)-ны цэвэр ашиг 2023 онд 24.5%-иар өсөж, нийт ₮558,782,869,011, нийт хөрөнгийн хэмжээ ₮17.3 их наяд, өөрийн хөрөнгийн өгөөж 31.8%-д хүрсэн амжилттай ажиллалаа.

ХААН Банк (KHAN)-ны Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 2 сарын 15-ны өдөр хуралдаж, банкны 2023 оны цэвэр ашгийн 48.5% буюу ₮271,015,822,540 (хоёр зуун далан нэгэн тэрбум арван таван сая найман зуун хорин хоёр мянга таван зуун дөч)-ийг нэгж хувьцаанд ₮141.73-өөр тооцож хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгох бөгөөд эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дансанд ногдол ашгийг байршуулан тараах болно. 

Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандаж, ногдол ашгийн талаарх мэдээллийг авна уу.

Эх сурвалж: ХААН Банк 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.