• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 29, 2024
Бизнес

CUMN-н цэвэр ашиг ₮26.4 тэрбумд хүрлээ

yld
С.Ангирмаа
10 сарын 29, 2024
10 сарын 29, 2024

Премиум Нэксус ХК (CUMN) энэ оны III улирлын байдлаар ₮26.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Тэдний тайлантай танилцъя. 

🛒 Тэлэлт үргэлжилсээр

CU конвиниенс дэлгүүрийн тоо 2023 оны III улирлын байдлаар 349 байсан бол тайлант хугацаанд дэлгүүрийн тоо нь 19% нэмэгдэж 415 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Компани зөвхөн Улаанбаатарт конвиниенс дэлгүүрийн үйлчилгээ үзүүлэхээс гадна орон даяар 12 аймагт үйл ажиллагаагаа тэлжээ. 

  • 📈 Өсөлттэй: Түүнчлэн тайлант хугацаанд CU-н харьцуулсан дэлгүүрийн гүйцэтгэлийг харвал, өдрийн дундаж борлуулалт нь 25.6%, өдрийн дундаж үйлчлүүлэгчдийн тоо нь 9.5% нэмэгдсэн байна. 
  • 🌈 Урамтай: Цаашлаад, CU-ээр үйлчлүүлж буй хэрэглэгчдэд илүү урамтай, илүү хурдтай үйлчилгээ үзүүлэх зорилгоор CU Pay төлбөрийн шийдлийг нэвтрүүлээд буй. Хэрэглэгч нэг удаагийн үйлдлээр төлбөр төлөх, оноо цуглуулах, Е-Баримтын автомат бүртгэл хийлгэх боломжтой. Энэ шийдэл нь хэрэглэгчийн төлбөр төлөх хурдыг 5-7 дахин нэмэгдүүлэхээс гадна цаасан баримт хэвлэхгүй байгальд ээлтэй хэрэглэгч байх боломжийг олгож байна.

🤑 Улирал дараалсан ашиг

Үргэлжлүүлээд, санхүүгийн үзүүлэлт рүү нь өнгийхөд, $CUMN-н бизнесийн тэлэлтээс шалтгаалан ашигт ажиллагаа нь сайжирсан байгаа юм. Тэдний нийт цэвэр борлуулалтын хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеэс 55.6% өсөж ₮434 тэрбумд хүрсэн. Улмаар жилийн өмнө ₮25.8 тэрбумын алдагдал хүлээж байсан $CUMN 180°C-н өөрчлөлт хийж ₮26.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллаад байна. 

  • 💪 Илүү өндөр маржин: Түүнчлэн компани энэ оны эхний хагаст ₮10.7 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж цэвэр ашгийн хувь нь 4%-д хүрсэн бол III улирлын тайлант хугацаанд цэвэр ашгийн хувь нь 6.1% болсон аж. 

Эцэст нь… $CUMN-н санхүүгийн үзүүлэлтүүдийн эерэг өөрчлөлтүүд үргэлжилсээр байна. Хувьцааны үнэ нь ч он гарснаас хойш 27.1%, өчигдрийн арилжаагаар л гэхэд 4.46% өсжээ. Энэ бүхэн компанийн санхүүгийн стратеги, зардлын хяналт, үйл ажиллагааг сайжирсныг илтгэж байна даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.