• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 25, 2023
Олон улс

Монгол Оросын дизель түлшний экспортын хоригт орохгүй 

yld
М.Хулан
9 сарын 25, 2023
9 сарын 25, 2023

Орос дизель түлш болон шатахууны экспортдоо хориг тавьж буйгаа мэдэгдсэний дараа Европын дизель түлшний бөөний үнэ 5% өсөж 1 тн тутамд $1,020 болон өсөөд авлаа.

Хориг: Цаг хугацаа харуулна

Өнгөрсөн Баасан гарагт Орос дотоодын нийлүүлэлтээ хангах, зах зээлд үнэ тогтворжуулах зорилгоор дизель түлшний бүх экспортоо түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдсэн билээ. Гэхдээ энэ нь ойрын түнш болох Беларусь, Казахстан, Армен, Киргиз гэсэн 4 улсаас бусдад улсад л хамааралтай.

  • Яагаад? Уг алхмыг гадаад талаас нь харвал, барууны орнуудын хориг арга хэмжээний хариу цохилт гэж харж болох ч дотор талаасаа рублийн ханшийн сулрал, зах зээл дэх шатахууны үнэ зэргийг тогтворжуулах зорилготой. Тус хоригийн араас дотоодын шатахууны үнэ 4% орчим буурсан гэхээр зорилт нь эхнээсээ байгаа ониж байгаа бололтой.

Түлшгүй бологсод

Дайны дараагаас Оросын экспортын бай Европоос Ойрх Дорнод руу тэр тусмаа Турк, Саудын Араб, Бразил руу чиглэх болсон. Турк л гэхэд дайны дараа Оросын дизель түлшний хамгийн том худалдан авагч болсныг дизель түлшний импорт нь өнгөрсөн оны төгсгөл гэхэд 2022 оны эхнээсээ 4.3 дахин өссөнөөс харж болно. Тэгэхээр тус хориг Турк, Бразил тэргүүтэй орнуудад хүчтэй нөлөөлөх магадлалтай юм.

  • Зах зээлийн төлөв: ОПЕК+-н орнууд удаа дараа нийлүүлэлтээ багасгахаа мэдэгдсэн гээд угаас сайнгүй байгаа зах зээлд Оросын шийдвэр дайран дээр давс л нэмсэн хэрэг болоод буй.

Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Энэ оны эхний 8 сарын байдлаар Монголын Оросоос импортолсон дизель түлшний үнийн дүн өнгөрсөн оны мөн үеэс 25% өсөж $736 саяд хүрээд буй. Түүнчлэн, Монголын дизель түлшний импортын 60%-ийг Орос бүрдүүлдэг гээд хамаарал их. Юутай ч өчигдөр Оросын Төрийн Думын дарга Монголд хүрэлцэн ирсэн бөгөөд Оросын дизелийн экспортын хориг Монголыг тойрно гэдгийг мэдэгдэж хэлцэл хүртэл хийв.

Эцэст нь… Манайх шиг шатахууны хэрэглээгээр Оросоос ихээхэн хамааралтай байдаг улсын хувьд экспортын хоригт орчхоогүй нь түр ч гэсэн амсхийх боломжтой болгох шиг. Гэсэн ч Орос хүсэх л юм бол нөхцөл байдал нөгөө талд гэдгийг мартах хэрэггүй биз ээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.