• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хэвлэлийн мэдээ

CAMCA бүсийн форум Улаанбаатарт: Бүс нутгийн ирээдүйн хөгжлийг тодорхойлно

lemonpress
Lemon Press
6 сарын 2, 2025
6 сарын 2, 2025

CAMCA (Төв Ази, Монгол, Кавказ, Афганистан) Бүсийн Форум Улаанбаатарт 6 сарын 19, 20-нд Шангри-ла зочид буудлын хүлээн авалтын их танхимд зохион байгуулагдах гэж байна. Анх 2015 онд Монголд амжилттай зохион байгуулагдаж байсан уг форум 10 жилийн дараа дахин ирж буй. 

Тус форумаар бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, дижитал эдийн засаг, технологи, ногоон хөгжлийн талаарх цогц хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой. Форумыг Америкийн Төв Ази-Кавказын Хүрээлэн, Рамсфелд Сан, CAMCA нетворк хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2 дахь удаа Монгол Улсад зохион байгуулагдаж буйгаараа онцлог. 

CAMCA сүлжээ нь бүс нутгийн 10 орны 300 гаруй залуу манлайлагчийг хамарсан хамтын ажиллагааны платформ бөгөөд форумаар 300 гаруй төлөөлөгч Улаанбаатарт чуулж, 2 өдрийн турш бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Форумын үндсэн зорилго нь бүс нутгийн орнуудын бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг гүнзгийрүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, технологи болон инновацын түншлэлийг хөгжүүлэх явдал юм. Монгол Улс эдгээр чиглэлээр бодлого, түншлэл, экспортын бодит өсөлтөөрөө бүс нутгийн тоглогчдын эгнээнд идэвхтэй орж ирж байна.

Форумын хөтөлбөрт “Финтек ба бүс нутгийн санхүүгийн инновац”, “Газрын ховор ашигт малтмал”, “Ногоон санхүүжилт”, “Дижитал шилжилт ба хиймэл оюун ухааны ирээдүй”, “Худалдаа болон тээвэр логистикийн холболт” зэрэг 14 салбар сэдвийг хамарсан хэлэлцүүлгүүд багтжээ.

Тоон баримтаас харахад:

  • Азербайжан руу хийсэн экспорт 2024 онд $1.9 сая болж, өнгөрсөн оноос 6 нугарсан байна.
  • Казахстан нь Монгол Улсын бүс нутгийн чухал худалдааны түнш хэвээр байна. Тодруулбал, 2024 онд Монгол улсын экспорт $6.8 саяд хүрчээ. 2023 онд тус дүн $22 саяыг давж байв.
  • Узбекистан руу хийсэн экспорт мөн 28% өсөж $5.9 саяд хүрсэн байна.
  • Түүнчлэн Армени руу хийсэн экспорт 15% орчим нэмэгджээ.

Эдгээр өсөлт нь зөвхөн тоо бус, Монголын бараа бүтээгдэхүүний бүс нутгийн зах зээлд эзлэх байр суурь тэлж, хамтын дипломат болон эдийн засгийн суурь бэхжиж буйн илрэл юм.

CAMCA форумыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа нээж үг хэлэх бөгөөд Монгол Улсаас Монголын Хөрөнгийн Бирж, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Монголын Байгалийн Өв Сан, Монголын Финтек Холбоо, AI Academy Asia зэрэг байгууллагууд оролцож, аялал жуулчлал, ногоон санхүүжилт, финтек, дижитал эдийн засаг, инновац, газрын ховор ашигт малтмалын стратегийн нөөц зэрэг сэдвээр бүс нутгийн болон олон улсын түншүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Түүнчлэн Templeton Global Investments, Lightswitch Capital, ЕСБХБ, IFC, Qazaqstan Venture Group зэрэг CAMCA бүсийн хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагууд оролцож, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэлэлцүүлэгт оролцох нь.

Монгол Улс зөвхөн ажиглагч бус, бүс нутгийн хамтын хөгжлийн бодит хамтрагч, санаачлагч болох шатандаа ирээд байна. CAMCA форум нь Монголын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ хаалга нээж байна. 
CAMCA нетворкийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол дахь үндэсний зохицуулагч О.Гэрэлтуяа

📞 Хэвлэл мэдээлэл болон оролцогч талуудтай холбогдох: 88779173, [email protected]

Эх сурвалж: CAMCA бүс нутгийн форум

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.