Монгол Улсын финтек, технологийн салбарын ТОП компаниудын нэг Mongol iD нь өчигдөр Их Британид Mongol iD Holdings-н төв оффисоо нээлээ. Энэхүү шийдвэр нь олон улсад үйл ажиллагаагаа тэлэх стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийд Монгол оюуныг таниулах шинэ боломжуудыг бий болгож буй юм.
Лондон хотод зохиогдож буй “Global Fintech Forum 2025”-н “Institute of Directors” тусгай хүлээн авалтын үеэр Их Британийн үйлчилгээ, жижиг дунд бизнес, экспортын асуудал хариуцсан сайд Гаретт Томас Mongol iD-н олон улсын зах зээлд нэвтрүүлж буй технологийн шийдлүүдийг өндрөөр үнэлж, төв Европын хурдтай хувьсан өөрчлөгдөж буй технологи, инновацын эко системд тус компани нь үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй буйгаа дурджээ. Тэрээр тус компанийн технологийн шийдэл, төлбөрийн системийг албан ёсоор баталгаажуулсан “Global Entrepreneur Programme” нь олон улсын амжилттай бизнесүүдийг Их Британи руу татахад томоохон үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэжээ.
Тус арга хэмжээнд Mongol iD-н үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга М.Халиунбат нь албан ёсоор оролцсон бөгөөд Их Британиас дэлхийн хэмжээнд өргөжин тэлэх алсын хараагаа хуваалцахдаа: “Өнөөдрийн үйл явдал нь манай компанийн хувьд зөвхөн төв оффисоо нээх тухай шийдвэр бус харин дэлхийн хэмжээнд инновац, хамтын ажиллагаа, өсөлтийн шинэ платформыг бий болгох үнэ цэнтэй стратегийн зорилтынхоо эхлэлийг амжилттай тавьсан үйл явдал юм. Бид GEP гэр бүлийн нэг хэсэг болж буйгаа нэр төрийн хэрэг гэж үзэж байгаа бөгөөд Их Британийн дэлхийд тэргүүлэгч финтек салбарын байр суурийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэм эр оруулж, шинээр гарч буй зах зээлүүдэд өөрсдийн шийдлүүдийг нэвтрүүлэхдээ туйлын баяртай байна.” гэжээ.
2015 онд үүсгэн байгуулагдсан Mongol iD нь Монгол болон Төв Азийн бүс нутагт финтек салбарын анхдагч бөгөөд картын удирдлага, худалдааны байгууллагын эквайринг, цахим хэтэвч, үнэнч хэрэглэгчийн урамшуулалт систем, SoftPos шийдэл, хиймэл оюун ухаанд суурилсан зээлийн онооны платформ зэрэг хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг санал болгодог. Одоогоор 80,000 гаруй төлбөрийн карт гаргаж, 45,000 гаруй үйлчилгээний байгууллагад тогтмол үйлчилгээ үзүүлж буй тус компани нь 2025 оны II улирлын байдлаар $2 тэрбумыг өөрсдийн төлбөрийн системээр амжилттай хүлээн авч дамжуулаад буй.
Их Британийн Засгийн Газрын “Global Entrepreneur Programme” (GEP) хөтөлбөрт сонгогдож дэмжигдсэн нь Mongol iD-н финтек инновацын салбарт тэргүүлэх байр суурийг баталгаажуулж, дэлхий дахинд өргөжин тэлэхэд бэлэн байгааг нотолсон үйл явдал юм.
Одоогоор Mongol iD нь ОУ-ын хэмжээнд дараах улсуудад үйл ажиллагаа явуулж буй:
Mongol iD Holdings нь цаашид Төв Ази, Зүүн Өмнөд Ази болон Зүүн Европ дахь аюулгүй, найдвартай дижитал санхүүгийн шийдлүүдийн эрэлт хэрэгцээ ихтэй, өндөр өсөлттэй, шинээр хөгжиж буй зах зээлүүдэд чиглэн санхүүгийн найдвартай экосистемийг бий болгохоор зорин ажиллах нь.
Эх сурвалж: Mongol iD Holdings
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.