• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 12, 2023
Зах зээл

Америкийн банкны түүхэн дэх 2 дахь том дампуурал болов

yld
Д.Эрдэнэдаваа
3 сарын 12, 2023
3 сарын 12, 2023

Silicon Valley Bank (SVB)-н хэрэглэгчид 10 цагийн дотор $42 тэрбум хөрөнгөө татаж түүхэн дэх хамгийн том банкнаас урвах (Bank run) үйл явдал боллоо. Уг дампуурал Америкийн түүхэн дэх 2 дахь том банкны дампуурал болов.

  • SVB: Америкийн технологийн стартапуудын томоохон зээлдүүлэгч тэд 1983 онд байгуулагдсан. Өнгөрсөн оны эцэст $209 тэрбумын нийт хөрөнгөөрөө Америкийн 16 дахь том банк болж байв.

Юу болов?

SVB нь Америкийн венчур дэмжлэгтэй технологи, эрүүл мэндийн компаниудын бараг талд нь санхүүжилт олгосон бөгөөд дараах хүчин зүйлсээс болж дампуурав.

  • Орлого буурав: Бодлогын хүүгийн эрчимтэй өсөлтийг дагаж зээлийн өртөг нэмэгдсэн. Мэдээж стартапууд тэр болгон өндөр зээл авахыг хүсэхгүй нь лавтай. Мөн дээрээс нь венчур хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан нь орлого буурахад шууд нөлөөлжээ.
  • Хөрөнгө буурав: Тэд мэдээж хадгаламжийг зүгээр байлгаагүй. Эрсдэл багатайг нь бодож бондод хөрөнгө оруулсан ч бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор тэдний эзэмшил бондууд үнэгүйдэх нь тэр.

Улмаар тэднийг төлбөрийн чадваргүй болж буйг анзаарагсад өөрсдийн хөрөнгийн татаж эхлэв. Арга ч үгүй биз нийт хадгаламжийн 89% нь буюу $175 тэрбум нь $250 мянгаас дээш дүнтэй буюу даатгагдаагүй юм чинь.

USDC стэйблкойныг хүртэл ганхуулав

Дэлхийн хамгийн том, найдвартай гэгддэг стэйблкойн болох USD Coin (USDC) доллартой харьцах 1:1 аргамжаа алдаж ханш нь $0.87 хүрээд амжив. Учир нь USDC-г гаргагч Circle USDC-н нөөц $40 тэрбумын $3.3 тэрбум нь SVB-д байгааг мэдэгдсэн ба үүнтэй холбоотойгоор USDC-д хөрөнгө оруулагчид $2 тэрбумын хөрөнгөө татсан нь ийнхүү нөлөөлжээ. Circle уг асуудлыг хүндэрвэл өөрсдийн хөрөнгөөр нөхөх боломжтой гэдгээ мэдэгдсэнээр өөрсдийн стэйблкойн үнийг $1 луу ойртуулж чадав

Эцэст нь... Эрсдэлийн удирдлага, ил тод байдал ямар чухал гэдгийг энэ нийтлэлээс ойлгож болох юм.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.