Зиак, өнгөрсөн удаад онцлон бичиж, догдлон хүлээж байсан Lemonade цувралын маань шинэ улирал 4 сарын 9-нд цацагдлаа. Үзэж амжаагүй бол Lemon Press-н Youtube сувгаар зочлоорой.
Хамгийн эхний дугаарт реппер, продюсер, "Big Gee's Foods"-ийн үүсгэн байгуулагч Т.Мөнх-Эрдэнэ буюу бидний мэддэгээр Big Gee оролцож, Гадаадын болон Монголын хөгжмийн зах зээлийн ялгаа, түүний орлогын эх үүсвэр болон амьдралын үнэ цэнийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Сонирхуулахад, тэрээр хөгжмийн салбар, хувийн бизнес болон байгууллагын брэндийн нүүр царайгаар ажиллах гээд орлогын 3 эх үүсвэртэй гэнэ шүү.
За тэгээд, Big Gee болон АК-69 хамтран бүтээсэн Ride Wit Us дууг лимонууддаа зориулж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.