
Та бүхэн ямар ҮЦК-иар дамжуулж арилжаанд оролцож байна вэ? Өнөөдөр МХБ (MSE)-д бүртгэлтэй ҮЦК-иудын 2024 оны үр дүнг шинжье.
📊 52/28: ₮370 тэрбум
Нийт 52 ҮЦК-иас 28 нь тайлангаа ирүүлжээ. Тэд өнгөрсөн онд ₮370 тэрбумын хөрөнгийг удирдаж ажилласан юм. Улмаар үйл ажиллагааны орлого нь нийтдээ ₮40 тэрбумд хүрч, цэвэр дүнгээр нийтдээ ₮16.8 тэрбумын ашигтай ажиллажээ. Тэгвэл тэдгээрийн арилжааны хувьд,
🤑 Цойлогч = ₮12.8 тэрбум
Цаашлаад, ҮЦК-иудын нийт ашгийн 76%-ийг Голомт Капитал ҮЦК-ийн ашиг бүрдүүлсэн билээ. 2023 онд Ти Ди Би Секьюритис ҮЦК ашгаараа цойлж байсан бол 2024 онд ашиг нь 31.1% буурсан аж. Түүнчлэн Гүүдсек ҮЦК-ийн ашиг хамгийн ихээр буюу 748% өсөв. 2024 оны цойлогч Голомт Капитал ҮЦК-ийн хувьд бондын хоёрдогч зах зээлийн арилжаа болон ББЗЗ дээр хамгийн идэвхтэй байж 2022 оноос хойш бүртгэгдсэн ₮3.1 их наядын бондын 48.4%-ийнх нь андеррайтераар ажиллажээ.
Эцэст нь… Зах зээл идэвхжиж, арилжаа арвижиж, ХК-иуд болон жижиг хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэхийн хэрээр ҮЦК-иудын талбарт өрсөлдөөн ширүүсэж, улам л урагшилж байна. Одоо харин уул уурхайн бирж дээр ҮЦК-иудын оролцох эрхийг нээж, илүү өргөн цар хүрээтэй болгомоор байгаа юм даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.