ChatGPT-д өрсөлдөгч мундахгүй гарч ирсээр байгаа ч тэд мэндэлснээсээ хойш 3 жилийн турш амжилттай тэргүүллээ хадгалсаар. Ахиад 1 ChatGPT-г бут цохих амлалттай AI-г танилцуулъя. Арыг нь $BABA дааж байгаа.
🦸🏻 Титануудын зэвсэг
Тэр бол 6 настай Zhipu. Дан ганц Alibaba (BABA)-с гадна Tencent (TCEHY), Baidu (BIDU)-с санхүүжилт аван, Хятадын технологийн титануудын нүдэнд торж, адислалыг авсан компани. Тодруулбал, 2023 онд тус компаниуд дээр нэмээд хэд хэдэн компаниуд хамтран Zhipu-д ¥2.5 тэрбумын хөрөнгө оруулж байжээ. Үүгээр ч тогтохгүй ганцхан сарын дотор ЗГ-аасаа 3 дараалж санхүүжилт татсан буюу нийтдээ 11 удаагийн хөрөнгө оруулалтаар $1.4 тэрбумыг татан төвлөрүүлсэн гэдэг.
Дан ганц санхүүжилтээр тогтохгүй стратегийн түвшинд ч $BABA, $TCEHY-н ChatGPT-тэй өрсөлдүүлэхээр сойж буй өсөх ирээдүйтэй компаниудын нэг дээ.
🔻 Хятад стандарт: Хямд өртөг
DeepSeek гарч ирснээс хойш Zhipu болон Moonshot, Minimax гэхчлэн Хятадын AI компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аль болох хямд өртөгтэй болгохоор өрсөлдөх болсон. Өөрөөр бол DeepSeek олон улсад асар богино хугацаанд алдаршсан шалтгаан нь хямд өртөг байсан учраас энэ нь өрсөлдөөний шинэ бенчмарк болох шиг.
Эцэст нь… Түүх эргэн давтагдах мэт 2020-2023 онд тохиосон чипийн тэсрэлт шиг Хятад хурдацтайгаар дотооддоо AI хөгжүүлж байна. Тус салбарт Хятад аль хэдийнээ ¥80 тэрбумын санхүүжилт оруулсан бөгөөд цаашид ч хөрөнгө оруулалтаа нэмэх төлөвтэй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.