
Дэлхийн хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-д оролцох 48 улсын нэр албан ёсоор өчигдөр зарлагдлаа. Хойд Америк буюу Америк, Канад, Мексикт ирэх 6 сарын 11-нээс 7 сарын 19-ний хооронд зохион байгуулагдах энэ удаагийн ДАШТ-ий онцлогтой танилцъя.
⭐️ Шигшмэл 48 орон
2026 оны ДАШТ-ий урьд өмнөх жилүүдээс ялгарах хамгийн том ялгарал бол зүлэг ногоон дэвжээнээ 48 улсын баг өрсөлдөхөд оршиж байна. Өмнөх тэмцээнд нийт 32 баг оролцсон бол энэ удаад Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) илүү олон улс оролцуулж, тоглолтын тоог 104 хүртэл нэмэх замаар ашиг орлогоо өсгөх зорилгоор уг шийдвэрийг гаргажээ.
🤑 Зардал мөнгө
Нийт $13.9 тэрбумын зардалтай 2026 оны ДАШТ нь 1994 оноос хойш зохиогдсон тэмцээнүүдийн дотор өртгөөрөө 4-т эрэмбэлэгдэнэ. FIFA-н тооцоогоор энэ удаагийн ДАШТ-ээс нийт $10.9 тэрбум орлого олох хүлээлттэй байгаа нь өмнөх Катарт болсон 2022 ДАШТ-ээс 56% өндөр дүн аж. Энэ жил зах зээл хөгжсөн газар болох тулдаа 2022 оны $220 тэрбумын зардалтай ДАШТ-ий гашуун түүхийг давтахгүй бололтой шүү.
Эцэст нь… Дэлхийн аварга үзэхээр Хойд Америкийг зорих гэж байгаа хүмүүс байвал зардлаа эртнээс төлөвлөхийг зөвлөе. Учир нь тасалбар, дотоод нислэг, буудал гээд байж болох зардлыг нэмэхэд хэсгийн шатны тоглолтод дунджаар $5,744, хагас шигшээ шатны тоглолтыг үзэхэд $14,434 шаардлагатай аж. 🫣
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.