• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 31, 2024
Хэвлэлийн мэдээ

Монгол залуус цахим торгоны замын эхлэлийг тавьж байна

lemonpress
Lemon Press
5 сарын 31, 2024
5 сарын 31, 2024

Технологийн тэргүүлэгч групп компаниудын нэг болох Интелмайнд ХХК саяхан Хятадын Алибаба групптэй хамтын ажиллагаа эхлүүлснээ зарлаж байсан бол энэ удаад өөрсдийн үүсгэн байгуулсан технологийн компани болох Коди ХХК-ийн цахим худалдааны технологийн үйлчилгээг Төв Азид нийлүүлж эхэллээ.

Тэдний цахим худалдааны технологи нь улс хоорондыг холбосон худалдан авалт хийх боломжтойгоороо хамгийн онцлог бөгөөд орчин үеийн цахим торгоны замын худалдааны өргөн боломжийг бий болгох том зорилготой ажиллаж байгаа аж.

Коди ХХК нь сүүлийн жилүүдэд Fly Asia best 50 буюу Азийн шилдэг 50 технологийн компани, мөн EBRD Star venture, Google for Silkway accelerator хөтөлбөрүүдэд тус тус шалгарсан амжилттай яваа старт-ап компани юм.

Тэд Узбекистаны банк, төлбөр тооцоо, агуулах, логистикийн компаниудтай технологийн холболтуудаа бүрэн хийж гадаадын зах зээлд амжилттай нээлтээ хийжээ. 

Одоогоор дотоодын том хэмжээний 140 гаруй худалдаа, үйлчилгээ эрхлэгчид Коди системийг ашиглаж 1.8 сая хүнд цахим худалдааны үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ тэдний технологийн үйлчилгээг авснаар тэдгээр компани гаднын технологи ашиглаж, жилд  $2.5 орчим сая, сүүлийн 4 жилийн хугацаанд ойролцоогоор $10 сая доллар гадаад зах зээл рүү гарах байсныг Монголдоо авч үлдэж байгаа гэсэн баримт байна.

Интелмайнд болон Коди компаниуд Төв Ази дахь энэхүү үйлчилгээг цаашид тэлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Узбекистанд нийлүүлээд байгаа монгол залуусын технологитой та бүхэн tut.uz холбоосоор орж танилцаарай.

Уншигч та бүхэн тус компанийн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://cody.mn холбоосоор холбогдох боломжтой.

Эх сурвалж: cody.mn

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.