• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 3, 2025
Улс төр

Төгрөг нуурын ордны булхайн цаана

yld
С.Ангирмаа
4 сарын 3, 2025
4 сарын 3, 2025

Хаврын чуулганаар стратегийн ордны 34%-ийг төр эзэмших талаар хэлэлцэнэ. Нөгөө талд улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй хэр нь нөөцөөрөө стратегийн ордны 2 дахь жагсаалтад багтсан Төгрөг нуурын ордны булхайн шуум шууруулж байна. 

🧐 Ямар учиртай орд вэ?

Төгрөг нуурын эрчим хүчний нүүрсний орд нь Төв аймгийн Баян сумын нутагт бий. Урьдчилсан таамгаар ордын хамрах талбай нь 20-30 км, нөөц нь 3 тэрбум тн. Гэвч стратегийн ордод бүртгэгдээгүй буюу төрийн эзэмшил байхгүй. Учир нь, 

  • 39 үү, 16 юу? 2007 онд батлагдсан УИХ-ын стратегийн ордод хамааруулах тухай тогтоолын 1-р хавсралтаар 16 ордыг стратегийн ордод хамруулсан. Харин арын хавсралтын 39 ордыг нөөц тогтоогдмогц стратегийн ордод хамааруулахаар тусгасан ч ажил хэрэг болоогүй. Иймд уг 39 ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох хэлэлцээр хийх асуудал сөхөгдөж байна.  

Авсан үнэ = $1.3 сая 🆚 Зарсан үнэ= $250 сая

Нэмээд, Даваа гаргийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Төгрөг ордны талаар маш ноцтой мэдээлэл хуваалцав. Ингэхдээ тус ордны цаана Ерөнхийлөгч асан Х.Баттулга эрхмийн хумс нуугдаж байгааг дурдсан юм. Тодруулбал, тэрбээр 2006 онд байгуулсан Cамех компаниараа дамжуулж уг орд газрыг эзэмшигч Төгрөгнуурын энержи компанийг $1.3 саяар худалдан авчээ. Үүний дараа компаниа өөр компанийн эзэмшилд шилжүүлж, хөрвүүлж явсаар 2010 онд тус ордыг Ming Shin Waterworks Holdings-д $250 саяар зарсан аж.  

  • 🔍 Эрт үеэс: Энэ сэдвийн талаар одоо л шуугиад байгаа юм биш. 2020 онд Монголын болон гаднын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч Х.Баттулгын оффшор хөрөнгийн талаарх нийтлэлдээ дурдаж байв. Жишээ болгож, Америкт төвтэй ​​International Policy Digest-н нийтлэлийг ЭНД дарж уншаарай. 
  • 😑 18 жилийн алдагдсан боломж: Тэгэхээр 1-рт Төгрөг нуурын ордыг гаднын этгээдэд авсан үнээсээ 192 дахин нугалж зарсан нь асуудал. Харин 2-рт алдагдсан боломжийн асуудал яригдана. Хэрэв тус ордын лиценз Монголын зөв засаглалтай компанид очиж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан бол өнгөрсөн хугацаанд зөвхөн АМНАТ-т л гэхэд ₮​​15 их наядыг төлөх байсан билээ. 

Эцэст нь… Баялагтаа эзэн Монгол гээд л байдаг. Яг хөшигний цаана стратегийн орд газрын лицензийг дураараа шахуу эзэмшиж, шилжүүлж, зарж үрж байдаг бололтой. Ядахад эрх баригчид нь энэ асуудлыг сөхдөг тал, нуудаг тал гэж талцаад ч байх шиг. Юу л болоод байна даа, Норжмаа минь. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.