• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 27, 2024
Тайлан

Богд Банк ХК-ийн аудитлагдсан тайлан гарлаа

yld
С.Ангирмаа
3 сарын 27, 2024
3 сарын 27, 2024

Богд Банк (BOGD) жил бүр тайлан балансаа цаг тухайд нь танилцуулж нээлттэй компаниудын ил тод байдал ямар байх ёстойг үлгэрлэдэг. Тэд энэ удаад ч 2023 оны аудитлагдсан тайлангаа банкнууд дундаасаа хамгийн түрүүнд гаргалаа.  

  • Аудит: Тэд 2022 оны тайлангаа дэлхийн 4 том нягтлан бодох бүртгэлийн пүүсийн нэг Ernst & Young-р аудитлуулсан бол энэ удаад ч тэднээр аудит хийлгэсэн байна.

Богд Банкны санхүүгийн үзүүлэлт жилээс жилд байнга л ногоон өнгөө хадгалж байгаа. Өсөх өсөхдөө 5%, 10% биш том том дүнгээр дээшилж буй. Тодруулбал, 2022 онд цэвэр ашгаа 77.4% өсгөн ₮19.1 тэрбумд хүргэж байсан бол өнгөрсөн жил ашиг нь мөн л 47.4% нэмэгдэж ₮28.2 тэрбумд хүрсэн аж. Цэвэр ашиг тэрбум, тэрбумаар нэмэгдэж буйн учир нь,

  • Харилцагч 🆙: Тус банкны хувьд энэ жил харилцах, хадгаламжийн хэмжээгээ нэлээд хэмжээгээр нэмэгдүүлж чадсан юм. Уг хэмжээ 2022 онд 58.5% өсөж байсан бол өнгөрсөн онд 66.9% нэмэгдэж ₮362.5 тэрбумд хүрчээ. Энэ нь эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлж шинээр олгосон зээлийн дүн өссөнөөр цэвэр хүүгийн цэвэр орлого нь 36.7% өссөн байна.
  • Яаж? Дээрх тоонуудаас тэдний үйл ажиллагаа өргөжин тэлж байгаа нь харагдана. Учир нь тус банк шинэ салбар нээж, АХБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, Triple Jump ХОС-гаас санхүүжилт татсан.

Тэдний нөлөө

Ер нь бол Богд Банкны үйл ажиллагаа тэлэхээс гадна ХЗЗ-ийн хөгжилд ч хувь нэмэр оруулж буй. Тэд банкны салбараа төлөөлж анх удаа IPO хийсний дээр хувьцаагаа ч хувааж хөрвөх чадвараа сайжруулаад амжсан. Түүнчлэн өнгөрсөн онд хамгийн идэвхтэй арилжигдсан хувьцааг тоо ширхгээр нь харвал Богд Банкны хувьцаа тэргүүлжээ. Ингээд харахаар тэдний ХЗЗ-д үзүүлж буй нөлөө ч гэсэн өргөжсөөр байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.