• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 7 сарын 19, 2024
Зах зээл

Энэ оны эхний хагаст нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо  588.4 мянгад хүрчээ

yld
С.Ангирмаа
7 сарын 19, 2024
7 сарын 19, 2024

Зээ, энэ оны эхний хагаст нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо буюу ХК-ийн 5%-иас бага хувьцаа эзэмшигчдийн тоо 26.8 мянгаар нэмэгдэж 588.4 мянгад хүрчээ. Тэдний хөдөлгөөнийг шинжье. 

🫂 Томчууд руу хошуурав

Оны эхний хагаст нийт 75 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 28.2 мянгаар нэмэгдсэний 92.4% нь ТОП-20 компанид хөрөнгө оруулсан аж. Өөрөөр хэлбэл, жижиг хөрөнгө оруулагчдын дийлэнх нь ТОП-20 руу хошуурчээ. Гэхдээ ТОП-20 индексэд багтдаггүй ч жижиг хувьцаа эзэмшигчдийн тооны өсөлтөөрөө жагсаалтын 9-д эрэмбэлэгдсэн компани бол ЛэндМН ББСБ (LEND) байлаа. 

  • Тэгэхээр, ердөө 1.2 мянган жижиг хувьцаа эзэмшигч л ТОП-20 болон ЛэндМН ББСБ-аас өөр компанид хөрөнгө оруулсан байгаа юм. Уг 1.2 мянган хувьцаа эзэмшигчийн 46.2% нь Дархан Нэхий (NEH), 11.1% нь Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN)-д хөрөнгө оруулжээ. 

🥊 Тэргүүлэгч ба сүүл мушгигч 

Цаашлаад өнөө л бидний сайн мэдэх АПУ (APU) жижиг хувьцаа эзэмшигчдийн тооны өсөлтөөрөө тэргүүлэв. Бүхэл бүтэн 9.6 мянган жижиг хувьцаа эзэмшигч тэдэнд хөрөнгө оруулснаар нийт 30.2 мянган жижиг хувьцаа эзэмшигчтэй болжээ. Учир нь өнгөрсөн оны сүүлээр Шунхлай Групп бүх ажилтандаа АПУ ХК-ийн хувьцаа олгосон билээ. 

  • 🐢 Сүүл мушгилт: Харин нийт 51 компанийн жижиг хөрөнгө оруулагчдын тоо буурсан бөгөөд Премиум Нэксус ХК (CUMN)-ийнх хамгийн их буурчээ. Гэхдээ компани энэ сарын 1-нд хагас жилийн тайлангаа зарлахаасаа өмнө ашигт ажиллагааныхаа талаар мэдэгдэл хийж, хөрөнгө оруулагчидтайгаа харилцах тал дээр анхаарч буй тул оны сүүлээр нөхцөл байдал өөрчлөгдөх магадлалтай байна. 

Эцэст нь… Бага багаар нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бүгд ТОП-20 компани руу л шуурч байна даа. Уг нь бүх нээлттэй компани олон улсын жишгээр тайлан балансаа цаг тухайд нь гаргаад, цаг үеийн мэдээллээ ил тод хуваалцаж хөрөнгө оруулагчидтайгаа харилцах тал дээр анхаардаг болчихвол байдал арай өөр болох болов уу.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.