• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 4, 2025
Уул уурхай

“Оюу толгой” ХХК 2015-2016 оны амжилтаа эвдэв

yld
С.Ангирмаа
2 сарын 4, 2025
2 сарын 4, 2025

“Оюу толгой” ХХК 2024 онд нийт 214.8 мянган тн зэс үйлдвэрлэлээ. Ингэснээр тэд 2015-2016 онд тогтоож байсан амжилтаа эвдээд байна. 

💥 Тэсрэлтийн эхлэл

Оюу толгойн гүний уурхай ирэх сард 2 нас хүрнэ. Гүний уурхайн нээлтээс хойш Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж буй. Тодруулбал, өнгөрсөн онд үйлдвэрлэсэн нийт баяжмал дахь зэсийн хэмжээ 2022 оныхоос 66.5%, 2023 оныхоос 27.8% нэмэгдээд байна. Уг нь бол 27.8% биш 40% нэмэгдэнэ гэж тооцоолж байсан юм. 

  • 💭 Гэхдээ 2024 оны IV улирлын зэсийн үйлдвэрлэл бусад 3 улирлаасаа тасархай өндөр буюу 66 мянган тн-г давсан аж. 2023 оны мөн үеэс бол 63% нэмэгдсэн хэрэг. Угаас өнгөрсөн оны 10-р сард хүдрийг 1,300 м-н гүнээс гадарга руу тээвэрлэх дамжуурга ажиллаж эхэлснээр үйлдвэрлэл нь 33% өссөн аж. 
  • 🚀 Цаашид ч зэсийн үйлдвэрлэл улам өргөжиж 2028-2036 онд 500 мянган тн зэс олборлох зорилготой. Өөрөөр хэлбэл сүүлийн 3 жилийн зэсийн олборлолтыг 1 жилд хийнэ гэсэн үг. Энэ хүрээнд баяжуулах үйлдвэрийн ажил ч урагшилж энэ оны II улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад орох төлөвтэй буй.

‼️ Дараагийн том төсөл юу байх вэ?

Юутай ч Оюу толгойн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн үргэлжилж байгаа бол нөгөө талд манай эдийн засагт том хүч өгдөг нүүрсний үнэ 2022 оны дээд цэгээсээ 72.1% унаад байгаа. Улмаар нүүрсний экспортын биет хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч орлого нь буурах трэндтэй байгаа хэрэг. Цаашдаа ч нүүрсний үнэ унах, Хятадын нүүрсний хэрэглээ буурах нигууртай байгаа тул манай эдийн засгийн түлхүү зэсийн орлого дээр тулгуурлах нь. 

  • Мэдээж 2036 он хүртэл Оюу толгойн зэсийн үйлдвэрлэлийн оргил үеийн ачаар эдийн засагт доголдол үүсэхгүй байж болох ч үүний дараа яах вэ гэдэг бол том асуудал. Уг нь бид хайгуулын ажлыг эрчимжүүлж бусад түүхий эдийн ордыг нээж ирээдүйд ирэх эрсдэлийг хаах ёстой ч дараагийн Оюу толгой хаана, хэзээ бий болох вэ гэдэг асуулт хэвээр байгаа нь харамсалтай.
NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.